alim.mn | 2025.05.18
Автобус нь шатаж 175 сая төгрөгийн өрөнд орсон жолооч амиа хорлох гэж оролджээ

Улаанбаатар хотоос Ховд аймаг руу зорчиж байсан автобус Говь-Алтай аймгийн Улаан туг багийн Дундын овоо гэдэг газар энэ сарын 11-нд шатсан. Автобусанд хоёр жолооч эм, эмнэлэгийн хэрэгсэл, бусад дайвар ачааг ачиж явсан бөгөөд бүх нь ачаа нь шатсан аж. 

Автобус шатсан шалтгаан нь урьдчилсан байдлаар цахилгааны утас салж нийлснээс үүдэлтэй гэх мэдээллийг жолооч өгчээ. Жолооч толиндоо хартал автобус нь шатаж байсан гэх ба маш богино хугацаанд гал автобусаар дүүрч жолооч хамт явсан хүний хамт хоёулаа амь аваръя хэмээн цонхоор үсэрч гарчээ.

Өнөөдрийн байдлаар жолоочийн нуруу нугас гэмтэж цаашид хүнд ажил хийж болохгүй гэдгийг эмч хэлжээ. Харин хамт явсан хүний хувьд залуу хүн байсан тул биеийн байдал гайгүй байгаа гэнэ.

Автобус шатсантай холбоотойгоор жолооч нь 175 сая төгрөгийн өрөнд орчихоод байгаа гэнэ. Ийнхүү сэтгэл санаагаар унаж хоёр ч  удаа амиа хорлох гэж оролджээ. Шатсан автобус нь жолоочийн өөрийн мэдлийн гэх ба өр зээл нь дуусаагүй байжээ.

Харамсалтай явдал болж жолоочийн сэтгэл санаа тогтворгүй байгаа учраас төрсөн дүү Х.А нь “Ахад минь туслаарай гэж” хандивын аян зарлаад хоёр хонож байгаа юм байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
64.119.25.135
Шатсан байхад юуг ч төлж чадахгүй. Амьдралын эрхээр ажил хийсэн золгүй тохиолдолд харж үзэх ёстой.
Төстэй мэдээ