alim.mn | 2025.05.18
Б.Содномдаржаагийн ээж: "Хүүг минь хэлмэгдүүлээд долоон жилийн хугацаа өнгөрлөө, хүүгээ гаргаж авах гээд маш их баярлаж байна"

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр 20 жилийн ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хаалттай хэлэлцлээ. Улсын дээд шүүхээс бүх шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргах шийдвэр гаргасан.

Яг одоо Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг 461 дүгээр ангиас суллах гэж байна. Хорих ангийн гэр бүлийнхэн нь очсон байна. 

Энэ үеэр Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа "Миний хүүг хэлмэгдүүлээд зургаа долоон жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд эх хүний хувьд баригдсан өдрөөс нь эхэлж хөөцөлдсөн. Хүүгээ гаргаж авах гээд маш их баярлаж байна. Сайхан хүмүүс шударга үнэний төлөө явж байгаад маш их баярлаж байна. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид маш их баярлаж байна. Миний хүү Чимгээ хоёрын төлөө явсанд үнэхээр үнэхээр баярлаж байна. Сэтгүүлч дүү нартаа баярлалаа" гэсэн гэлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ