alim.mn | 2025.05.18
Хүүхдийг 3 наснаас эхлэн цэцэрлэгт авдаг болно
Манай улсад сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн нас 2-5 байдаг. Тэгвэл БШУ-ны яам сургуулийн өмнөх боловсролыг 3-5 нас байх бодлого барина гэж салбарын сайд Л.Энх-Амгалан хэллээ. Тэрээр “Сургуулийн өмнөх нас буюу таван насныхныг цэцэрлэгт 100 хувь хамруулна. Хүүхэд харах үйлчилгээ болон өдөр өнжүүлэх боломжийг нээж өгөх ёстой юм билээ. Цаашдаа сургуулийн өмнөх боловсролын тогтолцоог 3-5 болгож, 0-3 насыг хүүхэд харах үйлчилгээ болон эцэг эхчүүдэд нь хоёр насны хүүхдийн хувьсах зардлыг олгох зарчмаар явна. Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын хууль, Дээд сургуулийн хууль, Судалгааны их сургуулийн хуулийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд удахгүй УИХ-аар хэлэлцүүлнэ” гэлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ