Б.Эрдэнэтуяа: Ханийнхаа буянаар парадыг яг дэргэдээс нь үзэх тоолонд Монгол их баатруудынхаа уухайг санаж омогшиж, огшиж сууна аа

Б.Эрдэнэтуяа: Ялалтын баяр болохоор яг л наадам болж байгаа юм шиг санагдаад сэтгэл их догдлоод байдаг юм. Орос түмний хувьд "наадам" нь болсон энэ баяраар огшихгүй байхын аргагүй. Яралзан алхах цэрэг дайчид, яруу алдарт ахмад дайчид, ялан дийлсний баяр бахархал, санан дурсахын сэтгэл хүндэтгэл гээд цэргийн их парадын нэгж бүрэлдэхүүн, нэгдмэл их хүч, хором мөч бүхэн гайхшрал, бишрэлийг ямагт төрүүлдэг. Ялалтын парадыг улаан талбайгаас үзэх завшаан хэн хүнд олдоод байдаггүй юм билээ. Ханийнхаа буянаар парадыг яг дэргэдээс нь хоёр удаа үзэж үнэхээр их баясаж, хөөрч цэргүүдийг ураа өргөх тоолонд монгол их баатруудынхаа уухайг санаж омогшиж, огшиж сууснаа тод санадаг юм.
Орос бол агуу хүчирхэг гүрэн. Түүнийгээ энэ парадаар нотлон харуулдаг, түүхээ бас энэ өдөр санан дурсаж хүндэтгэдэг. Асар их үнэ цэнээр олдсон эрх чөлөө, эх орноо хайрлан дуулах хараа өндөр, хатуужил тэвчээрт орос түмнийг харж үр хойч минь ийм л эх орноо, эх түүхээ гэсэн сэтгэл, зүтгэл, итгэл, ухамсартай иргэд болж төлөвшөөсэй гэж чин сэтгэлээсээ залбирч суудгаа нуух юун! Манай гэр бүл энэ агуу гүрний ивээл хайранд багтаж, эх сайхан нутаг усанд нь идээшэн суугаагаа их хувь тохиол гэж боддог оо.
ЯЛАЛТЫН БАЯР МАНДТУГАЙ!


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zochin
4 жилийн өмнө
59.153.114.206
Bi chamdaa I LOVE YOU
Төстэй мэдээ