“Ододтой бүжиглэе” шоуг Монгол HD телевиз зохион байгуулж, монголчууд амралтын өдөр гэр бүлээрээ хамт “жаргаж” үзэн, дархлаагаа дэмждэг боллоо. Тэр тусмаа энэ шоуны гол чимэг нь МУСТА Д.Намсрайноров болж байна. "Ододтой бүжиглэе" шоу дууссаны дараа фэйсбүүк, цахим ертөнцөөр нэг Д.Намсрайноровын тухай пост хөвөрч, сайтууд энэ тухай мэдээллийг олон гаргадаг. Хамгийн гол нь бүх сэтгэгдэл эерэг байгаа нь энэ дуучин олон фэнтэйг харуулна. Ер нь товчхондоо МУСТА Д.Намсрайноров маш олон үнэнч фэн, дэмжигчтэй гэдэг нь энэ шоунаас илт харагдав. МУСТА Д.Намсрайноров маш хөдөлмөрч дуучин. Өөрийнөө фэнүүдийг өөрөө бэлдсэн. Сүүлийн 10 жилийн дотор таван шинэ тайлан тоглолтоо Улаанбаатарт тавьжээ. Тайлан тоглолтоо зөвхөн нийслэлд тавиад зогсох бус тоглолт бүрээ 21 аймгаар яс тойрч дүүрэн үзэгчтэй, 360 гаруй сумыг үлдээлгүй зорин очиж тоглосон байна. Аймаг сум бүрт очиж тоглоно гэдэг бол аргагүй ард түмэндээ дуулсан дуугаа хүргэж чадсан дуучин юм. Тийм гэдэг нь энэ шоуны тайзнаас үзэгчийн мессеж саналаар мэдрэгдэж байна даа.
