
Өрх толгойлсон эмэгтэй Ц.Даваа хүү Анандын хамт амьдардаг. 3-р сарын 30-нд түүний хүү хүнд хэлбэрийн хорт хавдартай болох нь тогтоогдож бөгсөн бие нь мэдээгүй болжээ.
Ананд хүү Монголд эмчлэгдэх боломжгүй бөгөөд яаралтай БНСУ-д эмчлүүлэх шаардлагатай. Гэвч эмчилгээний зардалд нийт 380 сая орчим төгрөг хэрэгтэй. Өрх толгойлсон залуу ээжид энэ их мөнгийг богино хугацаанд цуглуулах боломж хомс. Иймээс Ананд хүүгийн ээж ард түмнээсээ тусламж хүсч хандивын аян эхлүүлжээ.
Хүмүүс өөрсдийн боломж бололцоогоороо хандив өгч байгаа. Тухайлбал, вакцинд хамрагдсан иргэдэд Засгийн газраас өгч буй 50 мянган төгрөгөө хандивлаж байна.
Төрийн банк 102700381773 Даваа (Ээж)
Худалдаа хөгжлийн банк 406084536 Даваа
Хаан банк 5447233328 Цэцэг жаргал (Эмээ)Холбоо барих дугаар: 99775557