alim.mn | 2025.05.18
Хос тун вакцин хийлгэсэн иргэд орон нутгийн хөдөлгөөнд чөлөө оролцоно

УОК энэ удаагийн  ээлжит хурал цахимаар болж өндөрлөсөн.Тус хурлаар коронавирусын халдварын цар тахлын эсрэг  хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаарх цаг үеийн мэдээллийг танилцуулсан. Нийслэлд хийгдэж буй дархлаажуулалтын явцыг танилцуулж мөн вакцин захиалга, татан авалтын хуваарь, тавдугаар сарын эхний өдрүүдэд гүйцэтгэхээр төлөвлөсөн ажлуудын талаар гишүүд мэдээллээ. 

Улсын хэмжээнд зорилтот бүлгийн иргэдээс  дархлаажуулалтад  40 орчим хувийг нь хамруулсан.  Тэгвэл  ирэх сарын 10-ны өдрөөс эхлэн 21 аймагт дархлаажуулалтыг өргөн хүрээнд зохион байгуулах төлөвтэ байна. Мөн орон нутгийн иргэдийг богино хугацаанд  дархлаажуулалтын нэгдүгээр тунд хамруулна.Хилийн боомт орчмын орон нутаг дахь иргэдийг тавдугаар сарын 10-ны дотор вакцины хоёрдугаар тунд хамруулж дуусгана гэлээ.

Манай улсад вакцин нийлүүлж буй БНХАУ-аас авч буй вакцины татан авалт хуваарийн дагуу явагдаж байна. 

Нийслэлд суурин 120, явуулын 40 цэгт, 18-аас дээш насны иргэдийг харъяалал  дүүрэг харгалзахгүй вакцинжуулж байна.  Дархлаажуулалтад бүрэн хамрагдсан буюу вакцины хоёр тунгаа авч 14 хоног болсон болон халдвар аваад эдгэсэн иргэдийг хот хоорондын зорчих хөдөлгөөнд ороход хориглохгүйгээр журамлаж, ирэх сарын 5-ны өдрөөс мөрдөхөөр шийдвэрлэлээ.

Харин 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс улс хоорондын ачаа болон зорчих тээвэрлэлтийг хэвийн горимд шилжүүлэх, хил нээх бэлтгэл нөхцлийг ханган Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх саналыг комиссын гишүүд дэмжлээ


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ