alim.mn | 2025.05.18
Электрон тамхи дээр мөрдөгдөх хууль тамхины тухай хууль дээр нэмэлт өөрчлөлтөөр тусгана

Монгол улсад Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид чамирхах хэлбэрээр цахилгаан тамхи татан эхлэж, аажимдаа тамхинд орж байна. Энгийн утаат тамхины никотины агууламж 1 ширхэг тамхинд дунджаар 6-12мг агуулагддаг. Тэгвэл цахилгаан тамхины хувьд никотины агууламж нь өөр өөр байдаг боловч Монгол улсад борлуулагдаж буй ихэнх цахилгаан тамхи нь 3-10мг никотинтой байна.

Цахилгаан тамхи хэрэглэгчдийн тоо нь сүүлийн арван жилийн хугацаанд эрс нэмэгдсэн. 2011 оны байдлаар цахилгаан тамхи хэрэглэгч нар 7,000.000 байсан тэгвэл 2018 онд 41,000.000  болж өссөн.  Энэ нь  7 жилийн хугацаанд  17 хувиар өссөн үзүүлэлт. Харин хамгийн сүүлийн үеийн судалгаагаар 2020 оны байдлаар  68,000.000 болсон.
Цахилгаан тамхи түгээмэл хэрэглэж байгаа хэрэглэгч нарыг насны ангиллаар авч үзвэл 18-35 насны залуучууд түгээмэл хэрэглэж байгаа нь тогтоогдсон. Жишээлбэл АНУ-д 2020 оны байдлаар 3,600.000 сая цахилгаан тамхи хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчид байна гэсэн тоон үзүүлэлт гарсан.
Одоогийн байдлаар цахилгаан тамхи оруулж ирэх зөвшөөрөлтэй Монгол улсад 3-н компани гаалийн татвар төлж бусад нь огт татвар төлдөггүй ба татвар төлөгч аж ахуй эрхлэгчтэй ижил түвшинд, зарим тохиолдолд илүү үнэтэйгээр зарж худалдаалж байна. Цаашдаа Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж холбогдох албанаас үзэж байна.

А.ТАМИР

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ