alim.mn | 2025.05.18
Халдварын улаан бүсэд ажиллаж байсан сувилагч цонхоор унаж амь насаа алдсан байдалтай олдлоо

Монгол Улс дахь коронавирусийн халдварын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байдал руу орж байна. Улаанбаатар хотын хэмжээнд бүх улсын эмнэлгүүд коронавирусийн халдвартай өвчтөн хүлээж авах тусгай тасаг бэлдэж, өвчтөнүүдийг хүлээж авч байгаа. Тэгвэл Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ковидтой өвчтөнүүдийг хүлээн авч, эмчилж буй тасагт ажиллаж байсан сувилагч өчигдөр орой 00.30 цагийн орчимд зургаан давхрын цонхоор унаж, нас барсан харамсалтай хэрэг гарсныг тэнд ажилладаг эх сурвалж мэдээллээ.  

Мөн эх сурвалж "Улсын нэгдүгээр төв эмнэлгийн улаан бүсэд ажиллаж байгаа хэд хэдэн ажилтан халдвар авч, ачаалал ихтэй нөхцөлд ажиллаж байна. Тухайн сувилагч юунаас болж цонхоор унасныг мэдэхгүй байна" гэсэн мэдээллийг өглөө. 

Харин уг асуудлыг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад "Энэ хэргийг тодруулж байна" гэсэн бөгөөд тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг цагдаагийн байгууллагаас шалгаж тогтоох юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ