
Монголын хамгийн олон уншигчтай 2020 оны шилдэг сайтаар шалгарсан сайтаар Зариг.мн шалгарсан билээ. Сайтыг үүсгэн бий болсон сэтгүүлч бол Н.Өнөрцэцэг.Тэрээр сэтгүүл зүйн салбар дотроо эрэн сурвалжлах чиглэлээр мэдээгээ хүргэдэг ганц сэтгүүлч гэхэд хилсдэхгүй. Сэтгүүлч Өнөрцэцэг нь өөрийн сайтаараа дамжуулан одоогоос хоёр жилийн өмнө 2019 онд УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав 10 тэрбум төгрөгийн зээлээ Монголбанкны Эрсдэлийн сангаар төлүүлсэн талаар мэдээлэл хүргэж байсан. Түүний гаргасан уг мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав нэр төрд халдсан хэмээн шүүхэд хандсан боловч хэрэгсэхгүй болж хаагдсан байдаг. Энэ талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг өөрийн цахим хурдастаа “Хоёр ч шатны шүүх дээр ялалт байгуулав. Шүүхийн процесс дуусахаар хэн гэдгийг нь бахархалтайгаар зарлана аа” хэмээн бичиж байсан юм.
Тодруулбал 2008 онд Монполимент ХХК компани Монголбанканд арилжаанаас үүссэн 10 гаруй тэрбумын авлагатай байгааг хүлээн зөвшөөрч баримт болон Монголбанканд Ц.Гарамжавын компаниас 10 тэрбум төгрөгний төлбөрийг барагдуулах үүрэгтэй байгаа гэсэн цагдаагийн мэдүүлгийг тус тус дэлгээд байна. Харин УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав нь сүүлд орсон ярилцлага дундуураа би Монголбанкад ямар ч өргүй хэмээн хэлсэн байдаг. Би улсдаа төлөх ёстой татвараа 100 хувь төлсөн монгол улсын иргэн хэмээн ярьсан. Энэ хэргийг хэн нь зөв болохыг шүүх л шийдэх үлдээд байна.