alim.mn | 2025.05.18
Өдөрт дунджаар 100 гаруй иргэнээс нохойд уруулсан гэх дуудлага өрхийн эмнэлэг дээр ирдэг байна

Нийслэлийн хэмжээнд   харьяалагдах эзэнгүй золбин нохой,муур  олширч гудамж талбайд хүн руу дайрах тохиолдол ихээхэн  гарч байна. Үүнд өртөгсөд бага насны хүүхэд уруулах тохиолдол их гардаг байдаг байна. Өдөрт өрхийн эмнэлэг дээр  бага насны хүүхэд нохойд уруулсан гэх дуудлага 10 гаруй ирдэг байна. Нийслэлийн хэмжээнд  гэр хороололд эзэнгүй нохой үржин олширч байна. Зарим тохиолдолд ноход иргэд руу дайрч гэмтээсэн тохиолдол гарч иргэд  харьяа дүүргийн  өрхийн эмнэлэг дээр очиж галзуугийн эсрэг тариа хийлгэж байна. Өдөрт дунджаар 30 иргэнээс золбин нохой дайрч  байна гэсэн дуудлага гэрээт анчдад  ирж байна.  Улсын хэмжээнд жилд нэг удаа иргэдийг нохойг Нийслэлийн хэмжээнд нохой буудлагын гэрээтэй 3  байгуулаг  11 гэрээт анчин  хамтран ажилладаг.  Нэг нохой таван жилийн хугацаанд 30 40 мянга болон өсөх магадлалтай байдаг.  Манай улс сүүлийн хэдэн жил эм нохойн үржлийг зогсоох үүднээс вакцинд хамрагдуулж байсан. Нэг анчин өдөрт дунджаар 30 гаруй  золбин нохой,муурыг устгах үйл ажиллагаа хийдэг.  Жилд дунджаар 100 мянга гаруй золбин нохой,муурыг устгалд оруулдаг байна.  Устгасан  муур,нохойг  нийслэлийн хогийн цэг дээр хүлээн авч устгалд оруулдаг байна. Манай улсад сүүлийн хэдэн жилийн хугацаанд золбин муур,нохойд үржиж асуудал их гарсан. Тэгвэл 2018 оны хавар золбин ноход нийслэлийн дархан цаазат газар руу нэвтэрч гөрөөсийг барьж идсэн тохиолдол удаа  дараалан давтагдсан.

Улсын хэмжээнд нохой устгалын ажил өдөр бүр хийгдэж байгаа бөгөөд иргэд нохойгоо уяж иргэдийн аюулгүй байдлыг хангахын холбогдох албанаас сануулж байна. 

 

А.ТАМИР


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
103.26.193.106
Хотын төвд золбин ноход үзэгдэж эхэллээ, хүн амьтан цөөтэй болохоор хамаагүй явж эхэллээ, яаралтай арга хэмжээ авна уу
Төстэй мэдээ