alim.mn | 2025.05.18
Нийтийн тээврийн үйлчилгээнд 262 алба хаагч хяналт тавьж байна

УОК  хөл хориог тав дугаар  сарын 8 ны өдөр болтол сунгах шийд гарсан.  Энэ долоо хоногоос эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлээд банйа. Нийтийн тээвэр явах цагууд өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд хязгаарлалт тогтоохгүй болсон. Харин төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагч, иргэдийг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн, зорчуулахаар болсон  юм. Тэгвэл өнөөдөр нийтийн тээврийн 98 чиглэлд 859 автобус үйлчилгээнд явж байна. Мөн авто тээврийн хяналтын 17 улсын байцаагч, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 52 алба хаагч, “Сити баз консалтинг” ХХК, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын  193 шалгагч зорчигчдод хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ