alim.mn | 2025.05.18
Бага насны 6 хүүхэд усанд эндэж амь насаа алджээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хүйтний эрч нэгэнтээ суларчээ. Урин хавар ирж гол, мөрөн, нуур цөөрөм гэсэж, шар усны үер бууж тогтоол ус үүсэх энэ цаг үед иргэд усанд живж амь насаа алдах тохиолдол цөөнгүй бүртгэгддэг.

Энэ жилийн хувьд хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан нялх балчир, идэр залуу, настан буурал гэлтгүй гэртээ байгаа. Гэтэл сүүлийн дөрвөн хоногт буюу 1-3 насны 6 хүүхэд гол, тогтоол усанд живж нас барсан байна. Тодруулбал, Завхан аймгийн Цагаанхайрхан, Ховд аймгийн Үенч, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Төв аймгийн Мөнгөнморьт, Сэргэлэн сумдын нутагт дээрх тохиолдлууд бүртгэгдлээ.

Үүний хамгийн том шалтгаан нөхцөл нь эцэг эхийн буруутай үйл ажиллагаа буюу хүүхдүүдээ тавих хараа хяналтаа сулруулсантай салшгүй холбоотой юм. 

Иймд иргэд, эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж эрсдэл бүү дагуулаарай. Хүүхдийг эрсдэлээс хамгаалахад эцэг, эхчүүдийн хараа хяналт хамгийн чухал байна. 

А.ТАМИР


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ