alim.mn | 2025.05.15
ЭЕШ өгөх 40 мянга гаруй төгсөх ангийн сурагчид байна

Улсын хэмжээнд энэ жил ерөнхий боловсролын сургуулийн  төгсөх  12 дугаар ангийн 34183 сурагчид  байна. Өнгөрсөн жил ЭЕШ хамрагдаж чадаагүй сурагч  нарын тоон үзүүлэлтийг энэ жилийн төгсөх ангийн сурагч нартай нэгтгэн үзвэл  40 мянга гаруй сурагч  энэ жил ЭЕШ өгөх урдчилсан төлөв гараад байна. ЭЕШ бүртгэл 2021.02.25 эхэлж 2021.05.05.18 цагт бүртгэл нь хаагдана.  Өнгөрсөн жил  улсын хэмжээнд ЭЕШ  өгөх 30950 сурагч байхаас шалгалтад хамрагдсан  29501 сурагч байна.  

Энэ жилийн ЭЕШ хувиарийг Боловсрол,шинжлэх ухааны яамнаас зарлан гарсан. Боловсролын яамнаас төгсөх ангийн сурагч нарыг дахин давтлагт хамрагдуулах төлөвтэй байсан боловч Ковид-19 хамаарч танхимаар өгөх байсан давтлага тодорхой бус хугацаагаар хойшлогдоод байна

Нийслэл дүүргийн хэмжээнд ковид-19 цар тахалтай байсан ч  сургуулийн үйл ажиллагааг 2020 оны 9 дүгээр сард  сургуулийн үйл ажиллагаа  тахимаар хичээллүүлж эхэлсэн.  Гэвч Ковид-19 дэгдэлт өндөр гарсны улмаар 11 сард үйл ажиллагааг зогсоосон.  Үүнээс үндэслэн сурагч нар зориулж Телэ  цахим хичээлийг  өргөн нэвтрүүлгийн телевидүүдээр дамжуулсан. Харин хөдөө орон нутгийн хувьд сурагч нарыг танхимаар  хичээллүүлж хэвийн  горимд шилжүүлээд байсан.

 

А.ТАМИР

 

 

 

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ