alim.mn | 2025.05.18
Албан хаагчид гал түймрийг түргэн шуурхай унтрааж,эрсдэлээс урьдчилан сэргийллээ
 
 Сүүлийн үед иргэд хашааныхаа өнжмөл өвсийг цэвэрлэж үүднээс шатааж сонор сэрэмжгүй хандсаны үүднээс гал алдах тохиодол ихээхэн гарч байна. Өнөөдөр буюу 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 15 цагийн орчим иргэн Б нь хашааныхаа өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсанаас болж жижиг байшин нь шатаж, хөрш айлынх нь хашаа шатах аюулд хүрчээ.
Хонхор дахь хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байсан Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Оюунбат, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Азбаяр нар хувингаар ус зөөн цацаж галыг түргэн, шуурхай унтраажээ.
Хуурайшилт ихтэй энэ цаг үед шар өвс болон ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байдаг. Иймд иргэд та бүхэн гал, чүдэнз, цог, үнс нурмыг бүрэн унтраах, ой хээрийн газар ил задгай гал түлэхгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
 
 
 
А.ТАМИР

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ