alim.mn | 2025.05.18
Хөл хорио тогтсоноос хойш шалган нэвтрүүлэх постоор 6714 тээврийн хэрэгсэл нэвтэрч 11528 иргэн зорчсон байна

Нийслэлээс гарах  товчоо цэгүүдээр дамжан  гарах хөдөлгөөнийг зогсоогоод байсан. Тэгвэл Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнд мөн хяналт тавин ажиллаж байгаа. Нэг өдөрт 531 тээврийн хэрэгслээр 829 зорчигч нийслэл хотоос гарсан. Эрүүл мэндийн шалтгаанаар 70 тээврийн хэрэгслээр 129 зорчигч, ар гэрийн гачигдлаар 51 тээврийн хэрэгслээр 110 зорчигч, хүнс, шатахуун тээврийн шалтгаанаар 381 тээврийн хэрэгслээр 536 зорчигч тус тус гарсан. 

Дөрөвдүгээр сарын 10-наас хойш 6714 тээврийн хэрэгслээр 11528 иргэн хөдөө, орон нутаг руу зорчсон байна. Орон нутаг руу гарч байгаа хөдөлгөөнийг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хянан ажиллаж байгаа. Мөн баталгаат бус 32 чиглэлд Тээврийн цагдаагийн алба Нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтран хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж байна. Авто эргүүлийн чиглэлээр 130 албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа. НОК-ын Шуурхай штабын лавлах дугаарт хөдөө, орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд их ханддаг.. Улаанбаатар хотоос хөдөө, орон нутаг руу явахдаа зайлшгүй тохиолдол буюу ар гэрийн гачигдал, буяны ажил, шатахуун, хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, газар тариалан, бүтээн байгуулалтын чиглэлээр ачаа тээврийн үйл ажиллагаа явуулахдаа заавал ПСР шинжилгээ өгч, тухайн аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авч байгааг иргэддээ анхааруулж байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ