alim.mn | 2025.05.18
Улсын хэмжээнд давхардсан тоогоор 11481 тээврийн хэрэгслээр 51440 зорчигч зорчлоо

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор гарч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд 24 цагаар хяналт тавин ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт, Хан-Уул дүүргийн Өлзийт, Тавантолгой, Налайх дүүрэгт байрлах дөрөвдүгээр зөрлөг, Элстэйн шалган нэвтрүүлэх товчоо, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнт шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж байгаа. Сүүлийн нэг хоногт нийслэл хот руу 504 тээврийн хэрэгслээр 774 зорчигч нэвтэрсэн. Тодруулбал, эмнэлэг, эрүүл мэндийн шалтгаанаар 77 тээврийн хэрэгслээр 152 зорчигч, ар гэрийн гачигдлаар 47 тээврийн хэрэгслээр 93 зорчигч, хүнс шатахуун тээвэрлэлт гэсэн шалтгаанаар 380 тээврийн хэрэгслээр 529 зорчигч нэвтэрсэн байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш давхардсан тоогоор 11481 тээврийн хэрэгслээр 51440 зорчигч зорчлоо.

 

А.ТАМИР


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ