
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Ард иргэдээ миний бие төрийн тэргүүн, ҮАБЗ-ийн тэргүүн, Зэвсэгт хүчний командлагчийн хувьд МАН-ын улс төрийн хууль дүрмийг зөрчиж, тусгаар тогтонолыг сулруулж, үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан. Өөрийн намыг цэрэгжүүлсэн бүтэцтэй болгож байгааг даруй таслан зогсоохыг мэдэгдсэн билээ. МАН-ын энэ хууль бус байдал Ерөнхийлөгчийн сонгуулийг бусниулж, хууль бусаар санал авах гэж байна.
МАН-ыг тараах захирамжийг гаргаж Дээд шүүхэд уламжилсан байгаа. Гэвч МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй тал дээр ихэд хичээж, ядмаг харагдаж байна. Нэр дэвших дахин сонгогдох зэрэг улс орны эрх ашгийн дэргэд өчүүхэн зүйл юм. Хууль зарчмыг дур зоргоороо тайлбарлаж, иргэдийн саналыг худалдаж авдаг байсан бол одоо бүр дээрэмдэн авахаар улайрч гаарч байна" гэлээ.