alim.mn | 2025.05.18
Манай улс малын мах хямд байх хамгийн боломжтой орон нэгээр нэрлэгддэг

Монгол улс 2020 онд 67,2 сая толгой мал тоолуулсан. Малын мах хямд байх хамгийн боломжтой орон. Жилдээ 10 орчим сая нь хүнсний хэрэгцээнд, 10 орчим сая нь экспортонд гаргадаг гэдэг тоо бий. Малын мах стратегийн хүнсний (Хүнсний тухай хуулийн 3.1.6. "стратегийн хүнс" гэж монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан будаа, гурил, ундны усыг) бүтээгдэхүүн тул төрийн бодлого барьж ажиллах нь зүйтэй боловч бодлого байхгүйтэй адил. Төрийн бус хувийн хэвшлийн (түүн дундаа хувь хүн, ченж голлосон) бизнес болсон ч замбараагүй, тогтолцооноос илүүтэй дамын шинж чанар илүүрхсэн байдалтай байна. Энэ нь зах зээлийн үндсэн зарчмыг олон төрлөөр (үгсэн хуйвалдаж үнэ тогтоох, үнийн хөөрөгдөл гаргах, зохиомол хомсдол бий болгох г.м) эвдэж байдаг. Төрөөс үндсэн тогтолцоог хэрэгжүүлэлгүй өнгөрсөн 30 орчим жил явсан нь Монгол хүний өнөөдрийн өвчлөл, эрүүл мэндийн доройтол, хэрэглээний соёлгүй байдал, стандартын томоохон зөрчлүүдийг бий болгосон гэдгийг иргэд, хэрэглэгчид хэлж байна. Төрөөс зөвхөн үнийн хөөрөгдлийг хянан зохицуулах чиг үүргийг дангаар гаргадаг нь буруу тогтолцоо юм. Үүнээс улбаалан малын махны эрүүл ахуй, стандарт хэт зөрчигддөг байна.  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
139.5.216.13
Тийм шүү манайд мах харин ч хямд байгаа , гадны орнуудад бол үүнээс өндөр байдаг шдээ
Зочин
4 жилийн өмнө
139.5.216.13
Тийм шүү манайд мах харин ч хямд байгаа , гадны орнуудад бол үүнээс өндөр байдаг шдээ
Төстэй мэдээ