alim.mn | 2025.05.18
Хашаан дотроо тоглолт үзүүлж, хөршүүдээ баярлуулсан Ө.Пүрэвжаргалын гэр бүлд 7 сая төгрөг цугларчээ

Хөл хорионд орсон хөршүүддээ зориулан хашаан доторх чингэлэг дээрээсээ дуу хуураа өргөсөн Ө.Пүрэвжаргалын тоглолтыг өнөөдөр NTV телевиз түүний зөвшөөрөлтэйгөөр дахин зохион байгуулж, олон нийтийн сүлжээнд цацсан билээ.

Энэ үеэр маш олон хүн түүнд сайхан сэтгэлийн илэрхийлэл болгож, мөнгөн хандив өгөхийг хүсч, телевизийн уран бүтээлчидтэй холбогдсон тул Ө.Пүрэвжаргалын дансыг лайв тоглолтын дундуур зарласан байна. Ө.Пүрэвжаргал тоглолтын үеэр данс зарлагдсаныг мэдээгүй бйасан бөгөөд тоглолтын дараа дансанд цугласан мөнгийг сонсоод, нулимс унаган, талархал илэрхийлжээ.

Үзэгчид түүнд сайхан тоглолт зохион байгуулж, эерэг хандлага төрүүлсэнд нь талархаж, 7 сая төгрөг илгээжээ. Ө.Пүрэвжаргалын гэр бүл энэ мөнгийг өөрийн гэсэн байшинтай болоход зарцуулахаар төлөвлөж байна гэжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ