
Хөл хорио тогтоосонтой холбогдуулан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхгүйн үнэ өсөлттэй байна. Үүнийг шийдвэрлэх арга замаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас энэ цаг үед бараа бүтээгдэхгүйн үнэ нэмсэн газруудыг шалгаж хянаж байна. Одоогийн байдлаар 500 гаруй худалдаа эрхлэгч газраар шалгалт хяналт хийгдээд байна. Үүнээс зөрчил гарсан газруудад 2 сая төгргөний мөнгөн торгуул оногдуулж байна. Үүнд Хүчит шонхор худалдааны төв 46 47 лангуунд дээр махны үнэ хэт хөөрөгдөлтэй тохирлын гэрээн дээр асуудал үүссэн учраас мөнгөн торгууль оногдууллаа.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт өдөрт дунджаар 200 300 дуудлага бүртгэгдэг бөгөөд үүнээс 80 нь үнийн өсөлттэй холбоотой мэдээлэл ирдэг. Үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд тохиролцооны бичиг нь дууссан үйл ажиллагаа явуулж байгаа газар олон байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг үнийн дүнгийн тогтоох тал дээр нийт 25 албан хаагч ажиллаж байна.
А.ТАМИР