alim.mn | 2025.05.18
Х.Чимгээ: Худалдаа эрхлэгчид малгай, бээлий өмсөөгүй, маск зүүгээгүй, иргэд халуунаа хэмжүүлээгүй зөрчил олон гарч байна

Мэргэжлийн хяналтын байгууллага нь урьдчилан сэргийлэх шалгалт, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт, тандалт, судалгаа, хяналт, шинжилгээ хийдэг. Дөрөвдүгээр сарын 10-13-ны хооронд нийт 4359  газарт хяналт, шалгалт хийсэн. Хяналт, шалгалтаар 463 зөрчил илрүүлж, эдгээр зөрчлийн 51.7 хувийг газар дээр нь арилгууллаа. Тухайлбал, худалдаа эрхлэгчид малгай, бээлий өмсөөгүй, маск зүүгээгүй, үйлчлүүлж байгаа иргэд халуунаа хэмжүүлэхгүй зөрчил олон гарч байна.

Мөн коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр найман төрлийн зөвлөмж, сэрэмжлүүлэг, мэдээ мэдээллийг цахимаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээн ажиллаж байна. Архи, согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд лангуу тавиурын битүүмжлэл хийгээгүй, халдвар хамгааллын дэглэм, хүнсний аюулгүй байдлыг мөрдөөгүй, QR кодын дотоод хяналт хангалтгүй, халуун хэмжигч төхөөрөмж ажиллаагүй, үйлчлүүлэгчдийн халууныг тогтмол хэмжээгүй, хүн хоорондын зайг бариулаагүй зэрэг зөрчил дутагдлыг газар дээр нь арилгууллаа.

А.ТАМИР

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ