alim.mn | 2025.05.18
Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын газрын захиргааны нийт нийт 276 алба хаагч, 97 автомашин техник, 75 морьтой үүрэг гүйцэтгэгч нах ажиллаж байна

Нийслэлийн ногоон бүсэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэл өгөх үүднээс  НОБГНЦУГНБОГТЦА-ны ЗЦГ, Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын газрын захиргааны нийт нийт 276 алба хаагч, 97 автомашин техник, 75 морьтой үүрэг гүйцэтгэгч нах ажиллаж байна. 

Дээр дурдсан байгууллагуудын хамтарсан эргүүл хяналтын арга хэмжээг зохион байгуулаад хоёр жил болсон байна. Нийслэлийн Онцгой байдлын газарт Ой, хээрийн түймрийн шуурхай штаб байгуулан хариуцлагатай жижүүр томилон хөдөлгөөнт эргүүлүүдийг  гарган ажиллаж эхэллээ. 

 2021 он гарсаар ногоон бүсэд өнжмөл шар өвс шатсан 26 дуудлага бүртгэгдсэн бөгөөд  Аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай унтрааж ажиллалаа. Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ой хээрийн түймрийн эрсдэл их буюу аюултай зэрэгт хүрснийг мэдээлсэн.

Иймд иргэд, олон нийт хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг  дээр байгууллагууд анхааруулж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ