
Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн оны 6 дугаар сарын 07-ны өдөр Их дэлгүүр шатсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.“Ай Ти Эн” ХХК-ий захирал Ц нь 2020 он 5 дугаар сарын 20-ны өдөр “Улсын Их Дэлгүүр” ХК-тай Улсын их дэлгүүрийн 6 дугаар давхрын парпедны хар цаасан дээвэр солих ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулжээ.
Тухайн байгуулга нь барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, өөрөө энэ чиглэлээр мэргэшээгүй мөн мэргэжлийн бус Б, Б, Т, О нартай хамтран аман гэрээ байгуулан дээрх ажлыг хийж гүйцэтгэхдээ ноцтой зөрчил дутагдлууд гаргасны улмаас гал алдаж бусдад их хэмжээний хохирол учруулсан байна.
Гал түймрийн улмаас Их дэлгүүрийн 1-7 дугаар давхарт худалдаа үйлчилгээ эрхэлдэг 125 хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа бүхэлдээ тасалдан эд хөрөнгө, барилга байгууламжийг болгоомжгүйгээр устгаж билээ. Хохтролын хэмжээ нийт 24,023,847,554 төгрөгийн их хэмжээний болон ноцтой хохирол учирсан байна .
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч .“Ай Ти Эн” ХХК-ий захирал Ц, Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу бусдын эд хөрөнгийг болгоомжгүйгээр устгаж, гэмтээн ноцтой хохирол учруулсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн энэ оны 3 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.