Өөрийгөө Чингис хаан гэж өргөмжилсөн М.Магнайбаяр энэ сарын 28-ны шөнө 23 цагаас хойш согтуугаар тээврийн хөдөлгөөнд оролцож байхдаа лайв хийж, олон хүний бухимдлыг төрүүлээд буй. Тус лайвыг хийж байх үед цагдаагийн албан хаагч түүнийг саатуулж, баривчилсан бөгөөд тухайн иргэн цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн. Түүний согтолтын зэрэг 0.76 байсан. Мөн замын хөдөлгөөнд оролцож байхдаа утас ашиглан лайв хийсэн, хурд хэтрүүлж 96 км цаг хурдтай явсан зэрэг зөрчил гаргасан. Тэгэхээр М.Чингисхаан хөл хорионы дэглэм зөрчин 23:00 цагаас хойш хөдөлгөөнд оролцож, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хурд хэтрүүлсэн, хөдөлгөөнд оролцож байхдаа гар утас ашигласан, цагдаагийн албан хаагчийн шаардлагыг биелүүлээгүй гэх нэг дор таван зөрчил гаргасны улмаас саатуулагдсан билээ.
Тэрбээр өөрийн цахим хуудсандаа ийнхүү өгүүлэв:
“Ард иргэдийнхээ хүсэлтээр
СЭМҮТ-д ирж үзүүллээ. Тун удахгүй...
СЭМҮТ-ийг өмнө нь буруу ойлгодог байжээ.
Та ч бас сэтгэцээ үзүүлээрэй!
