Урлагийн сайхан бүсгүйчүүд улстөрчидтэй холбогддог ч гэрлэх нь цөөн. Харин жүжигчин А.Гэрэлцэцэг, Б.Мишээл хоёр улстөрч, тэр тусмаа Дүүргийн Засаг даргын орлогчтой амьдарч байна.
“Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг өнгөрсөн жил 40 нас хүрсэн. А.Гэрэлцэцэг анх удаа нөхөрт гарч, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Г.Батсайхантай хамт амьдарч байна. А.Гэрэлцэцэгийн нөхөр Г.Батсайхан анхны эхнэрээ харамсалтайгаар алдаж, олон жил ганц бие амьдарсан даруухан нэгэн. 1974 онд төрсөн, 1998-2000 онд ХБНГУ-ын Хумболдтын их сургууль, Удирдлагын академи, ГЭЗДС-ийн Гаалийн эрх зүйн ангийг дүүргэсэн Герман, Англи хэлтэй шаггүй боловсролтой эр.
Гаалийн Ерөнхий Газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, “BG” Констракшин ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Г.Батсайхан 2016 оноос ДИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байгаа. Улстөрч Г.Батсайхан, жүжигчин А.Гэрэлцэцэг хоёр хамтдаа хоёр жил амьдарсны эцэст саяхан гэрлэлтээ батлуулж, Монгол Улсад нэг өрх бүл үүсгэжээ. А.Гэрэлцэцэг Мамбадацан эмнэлэгт эмчлүүлж, гам барьсны эцэст ихэр хүүхэдтэй болсон гэдэг.
“Нийслэл хүүхэн”-д тоглосон жүжигчин Б.Мишээл Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Ихбаяр гэдэг залуутай жил гаруй үерхсэний эцэст албан ёсоор бэр гуйн сүй тавьж нэг гэртээ оржээ
МАН-ын НАМЗХ-нд хүчин зүтгэдэг Д.Ихбаяр УИХ-ын гишүүн Н.Учралын хүн. Хэл шинжлэл, судлаач мэргэжил эзэмшсэн тэрээр ИЗОУИС-д эрх зүйч мэргэжлээр төгссөн. ИЗОУИС-иас ажлын гараагаа эхлүүлж, дараа нь шууд Баянгол дүүргийн тамгын газарт ажилласан. Одоо Засаг даргын орлогч болсон амбицтай нэгэн. Саяхан Д.Ихбаяр, амраг Б.Мишээлээ МАН-д элсүүлж, батлахыг нь бариулан хамтдаа зургаа авахуулж, үзэл бодол нэгтэй, нэг намын гишүүн болсон юм.
