"Аппрентис" шоунд оролцогч залуус Дэрэнчимэдийн Аззаяаг "Фэйсбүүкийн хатан хаан" гэсэн удаатай. Энэ нь ч үнэн. Сошиалд хамгийн олон дагачтай, хөдөлмөрч Д.Одзаяа бараа бүтээгдэхүүн сурталчилсан нэг пост оруулаад, 3 сая төгрөг авдаг гэнэ. Сүүлийн үед Солонгон аашт, "Гала"-гийн Ану тэргүүтэй олон бүсгүйчүүд оролцогчдоос бүгдээс нь мөнгө авч, азтан шалгаруулах болсон. Дээл гутал, ээмэг бөгж, ширээ сандал гэхчлэн бараануудаар азтан шалгаруулна. Тэдэн дундаас хамгийн жинтэй, машины азтан тодруулсан нь Д.Одзаяа. Үүнийг эсэргүүцдэг хүмүүс бий. Юутай ч энэ талаар эсэргүүцэн бичсэн сёэтгүүлчийг МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Одзаяа шүүхэд өгчээ. Энэ тухай сэтгүүлч Д.Мягмартогтох "Сошиалаар азтан тодруулах сугалаа явуулдаг Хөтлөгч Д.Одзаяа намайг бас цагдаад өгчээ. Сугалаанд битгий итгэ гэж олон нийтэд анхааруулсныхаа төлөө хэрэгт унана ч гэж юу байхав. Монголд явагдаж бүх сугалаанд ямар ч төрийн байгууллага зөвшөөрөл өгдөггүй хууль бус гэсэн үг." гэжээ.
