Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос “Монгол газар корпорейшн” ХХК-ны захирал Ц.Мянганбаярт яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Энэ хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд, шүүгдэгч Ц.Мянганбаяр нарыг “залилах“ гэмт хэргийг гэрээгээр халхавчлан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ц.Мянганбаярт 6 жилийн хорих ялыг, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
“Монгол газар”-ын Мянганбаяр Монголын дизайнеруудын ерөнхийлөгч байсан, “Гоёл” наадмын гол ивээн тэтгэгч. Ц.Мянганбаярыг 2013 оны Топ модель О.Пүрэвдуламын нөхөр. Мөн 2006 оны Топ модель Д.Пүрэвсүрэнгийн том охины эцэг. Үүнээс гадна нэг бус моделиудтай нэр холбогдож байсны нэг нь Топ модель Уранбилэг.
Сүүлийн тод моделиуд бүгд гэр бүлтэй, тогтсон амьдрал, сайн ханьтай.
Топ моделиудаас 2009 оны топ О.Уянга, 2010 оны топ модель Ч.Ундрах, 2013 оны топ модель О.Пүрэвдулам, 2014 оны топ модель С.Ариунбилэг. 2015 оны топ Х.Бадамгэрэл, 2016 оны модель Х.Уянга, 2018 оны топ Т.Халиунаа, 2019 оны топ Х.Сарнай, 2020 оны топ модель Д.Долгион ид загвар өмсөж байгаа. Дэлхийг хамарсан цар тахлаас үүдэн загварын арга хэмжээ болоогүй. Оны шилдэг загвар шалгаруулах “Гоёл” наадам явагдсангүй, 2021 оны Топ модель шалгаруулж чадсангүй. Монголын хувцас загварын тэргүүн дээд наадам болох Гоёл шилдэг дизайнерууд, шилдэг модель, хувцас загвар шалгаруулдаг. Хамгийн анхаарал татсан номинаци нь Топ модель. Бараг л сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн болсон “Гоёл” наадмыг ивээн тэтгэх, зүрх сэтгэлээ зориулах бизнесмэн эр ховор. Байсан ч эхнэр нь зөвшөөрөхгүй биз. Энэ хүнд үед гол ивээн тэтгэгч нь хоригдсон нь харамсалтай.
