Ханхүү Харри өнгөт арьс эхнэрээ даган Хааны гэр бүлээс явж, Америк руу суурьшаад жил болох нь. Английн ханхүү Харри ажилтай болсон тухай “The Wall Street Journal” мэдээлжээ. Ханхүү Харри Америкийн “BetterUp” компаний удирдлагад багтан ажиллана. Энэ бол Цахиурт хөндийн стартап компани бөгөөд коучинг, сэтгэл зүйн зөвлөгөөгөөр дагнадаг юм байна.
Ханхүү “BetterUp” компаний бүтээгдэхүүнийг хөгжүүлэх стратегийг боловсруулахад туслахаас гадна сайн үйл, буяны ажлын хандивыг хариуцан ажиллах аж. Харригийн хамгийн гол ажил нь менталь эрүүл мэндийн тухай илтгэлийг олон нийтийн өмнө тавьж, үг хэлэх үүрэгтэй. Ханхүү Харри “Би хүмүүсийн амьдралыг сайжруулахад туслахыг хүсч байна. Коучинг бол хувь хүний хөгжил ба ухамсарлалыг дээшлүүлэх, амьдралыг бүх талаар сайжруулах хязгааргүй боломжийг олгодог” гэж өөрийнхөө ажлын тухай тайлбарлажээ. Ханхүү Харригийн хүү Арчи дүүтэй болж, Харри, Меган хоёр охинтой болно. Сяахан нэртэй хөтлөгчийн шоунд орж, төрөлх гэр бүл, хаан угсааны талаар таагүй ярилцлага өгсөн эхнэрийнхээ гарыг атган суусан Харриг шүүмжлэх, сайшаах хүмүүс эн тэнцүү байна.
