Буриадын гавьяат жүжигчин, дуучин Борхүүгийн Амархүү цагаан сарын өмнөхөн хорих газраас суллагдсан. Хэцүү нэртээс суллагдаж, шинэ хаяг нээсэн Б.Амархүү “Би өөрийнхөө гоомой алхмын уршгаар төрүүлж өсгөсөн хайрт аав,ээж, амраг хань алаг үр, АРД ТҮМНИЙХЭЭ ИТГЭЛИЙГ АЛДАЖ хуулийн хариуцлага хүлээсэн билээ.Амьдралдаа би дэндүү гоомой, том алдаа хийсээн. Цаг хугацааг эргүүлж болдогсон бол ... гэж хоёр жилийн өмнөх тэр нэгэн өдрөөс хойш тархи, зүрх минь өнөөдрийг хүртэл шаналан цохилсоор. Та нарын минь надад хандаж бичсэн, хэлсэн бүхий л зүйлийг би маш зөвөөр ойлгон ухаарч байна…Би АРД ТҮМЭНДЭЭ, ҮЗЭГЧИДДЭЭ, ЭХ ОРОНДОО хайртай учраас өөрийнхөө дуу хоолойг сайн сайхны төлөө, ЗАЛУУЧУУДЫНХАА ЗӨВТ АМЬДРАЛ-ын төлөө тууштай өргөх болноо.Миний хайртай Ээж минь, Аав минь, Хайрт хань минь, Үр минь, Миний Монголын Ард түмэн минь, Залуучууд минь алдсан надад итгэл өгч тосоод авахыг бодоорой” гэж анхны постоо оруулсан билээ. Саяхнаас Б.Амархүү уран бүтээлдээ орж, яруу найрагч, хөгжмийн зохиолчидтой уулзаж эхэлжээ. Б.Амархүү эр нэг алддаг гэдгийг биеэр үзсний хувьд зөвхөн залууст ухаарал, сургамж өгөх дуу гаргах гэнэ.
