Хөл хорио тогтоосон БЗД-ийн 26-р хороонд хүн унаж амиа алдлаа

Хөл хорио тогтоогоод байгаа Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд нэг иргэн 15 давхраас унаж нас барсан харамсалтай хэрэг өнөөдөр гарчээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Яг одоо бүрэлдэхүүн хэргийн газарт шалгах ажиллагааг хийж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл алга. Цагдаагийн байгууллагад хоёр дуудлага ирсэн. Тодруулбал, өнөөдөр 12:24 цагт "15 давхрын цонхон дээрээс хүн үсрэх гээд байна" гэж ирсэн бол 3 минутын дараа буюу 12:27 цагт "Үсэрчихлээ" гэсэн дуудлага ирсэн байна.
Амь хохирогчийг тогтоох хэргийн газрын үзлэг хийгдэж байгаа" хэмээв. Мөн оршин суугчдын ярьж байгаагаар тухайн иргэн нь эмэгтэй хүн байсан бөгөөд үсэрч амиа алдсны дараа хүүхдүүд нь ээжээ гэж дуудаад уйлж байсан гэх мэдээллийг өгч байгаа юм.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ