alim.mn | 2025.05.17
Нярайг хээр хаясан эхийг олжээ

Гуравдугаар сарын 10-ны өдөр, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Баруун салаа орчмын гэр хорооллын гудамжинд нярай хүүхдийн цогцос олдсон талаар өчигдөр мэдээлсэн. Цагдаагийн байгууллагаас нярайг хаясан эхийг эрэн сурвалжилж байсан бөгөөд дөнгөж сая олж тогтоосон байна. Хаягдсан хүүгийн эх, 20 настай М нь "Өргөө амаржих" газарт эрүүл саруул, 51 см өндөр, 2.6 кг хүү төрүүлсэн бөгөөд гэр бүлийнхэнтэйгээ уулзаагүй удсан байна. Эмнэлэгт нэг хоноод хүүгээ авчран ийнхүү хаяжээ. Шүүхийн шинжилгээний урьдчилсан мэдээллээр нярай осгож нас барсан гэх мэдээлэл байна. Нярайн эх жирэмсний хугацаандаа эмчийн хяналтад байгаагүй, нэгэн үйлчилгээний байгууллагад зөөгчөөр ажилладаг байжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ