alim.mn | 2025.05.17
"Мөнгөгүй" Г.Мөнхцэцэг яаж мөнгөтэй Б.Наранхүүг ялав?

Яруу найрагч Гомпилдоогийн Г.Мөнхцэцэг 2016 онд анх УИХ-д нэр дэвшихэд Цоодолын Хулан “Англи бүү хэл орос хэлгүй, орос бүү хэл монголоороо бичсэн эцээтэйхэн ганц бүтээлээ нэрлээч! Хэний төлөө, юуны төлөө чи ганц зоригтой дуугарч нийгэмдээ, хүмүүст хэрэг болсон юм бэ? ...Өнөөдөр чи өөрийгөө ямар ажил хийсэн гэж ташаа тулж зогсоно вэ? “ гэж ил захидал бичиж байлаа.

Зохиолчдын хороог 8 жил удирдсан, 90-ээд оны найрагчдын нэг Г.Мөнхцэцэг 10 жилд байхдаа бичсэн шүлгээс нь өөрөөр гайхуулах уран бүтээлгүй гэхэд хилсдэхгүй. Юутай ч Г.Мөнхцэцэг “Би аль 1998 оны гуравдугаар сарын 3-нд Монгол Ардын Намд гишүүнээр элссэн. Тэр цагаас хойш намын үйл ажиллагааны эхэнд цаг үргэлж зогсоогүй ч гэсэн үзэл баримтлалдаа үнэнч байж, бүх шатны сонгуульд нь дэмжиж явсан...” гэж ярьсан байна билээ.

 УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийг ХОМ-ийг харвал  жилийн 57 сая төгрөгийн орлоготой бол гэр бүлийн гишүүд нь 67 сая төгрөгийн орлого олдог.  Хоёр орон сууцтай. Тэдгээр нь 570 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Toyota,Prius, Toyota,Lexus маркийн хоёр машинтай 45 сая төгрөгийн үнэтэй. Мөн 23 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай, 130 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, нэг сая төгрөгийн хадгаламж, гурван сая төгрөгийн зээлтэй гэдгээ мэдүүлсэн нь УИХ-ын гишүүд дундаа даржинд тооцогдоно.

 Болор цомын эзэн, яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэг нь 2016 оны УИХ-ын сонгуульд Дорноговь, Говьсүмбэр аймгийн 12 дугаар тойрогт нэр дэвшиж, ялалт байгуулсан. Харин 2020 оны УИХ-ын сонгуульд Сү.Батболдыг даган Дундговь аймагт нэр дэвшиж, “Мон Уран”-ы Наранхүүг ардаа орхиж УИХ-ын гишүүн болсон хүн. “Мөнгөгүй” Мөнхцэцэг яаж, мөнгөтэй Наранхүүг ялав гэж дундговьчууд гайхдаг. УИХ-д хоёр дахиа сонгогдож, 5 дахь жилдээ УИХ-д сууж байгаа Г.Мөнхцэцэг УИХ-ын “Хэлгүй Королия”-нуудын нэг. Нэг удаа БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбаттай нууц амрагийн холбоотой гэсэн хов ярианд өртсөн. “УИХ-ын гишүүн залуу, нэг гишүүн эмэгтэйг жирэмслүүлжээ" гэсэн постыг мэдээлэлд ойрд телевизийн захирал бичсэн. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, яруу найрагч Г.Мөнхцэцэг хоёр орон нутагт томилолтоор 2-3 хамт ажилласан нь энэ цуу яриаг гаргахад хүргэсэн аж.  БОАЖЯ-ны хамаг мөнгийг Увс руу зөөж тойргоо сайн “усалсан” Н.Цэрэнбат уначихсан байхад, мөнгө муутай, дуу муутай Г.Мөнхцэцэг яаж байгаад Дундговь аймгаас гараад ирэв. Ядаж өсөж төрсөн нутаг ус нь ч биш байхад шүү...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ