alim.mn | 2025.05.17
ӨМНӨГОВИЙН ХААЛГА 650 САЯ, ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХААЛГА 330 САЯ, БУЛГАНЫХ 290 САЯ ТӨГРӨГӨӨР БҮТЖЭЭ

Аймаг сумын угтах үдэх хаалга, өшөө дурсгал, суварга хийд барихаар төсвийн мөнгийг үрдэг, дундаас нь “цавчаа хийдэг” арга барил тогтжээ. Манай улс 21 гаруй аймаг суурин, 330 гаруй сумтай. Аймаг, сум болгоны үүдэнд нэг хаалга бий. Тэр хаалгыг ашиглах онц хэрэгцээгүй, заавал байх ч шаардлагагүй. Харин хотоос ирсэн УИХ-ын гишүүнээ сумын төвийн хурган дарга нар угтаж үдэхдээ архи задалдаг ёстой газар болж хувирлаа. Гэтэл энэ жилээс аймгуудын хаалганы үнэ өссөөр хаданд гарсан. Сумдын шавар дунджаар хаалга 30 орчим сая төгрөгийн үнэтэй. Сумын дарга нар сумдаа ганц хаалга барьсан мөнгөөр сумын төвийн айлууд гэр бүлдээ хөөрхөн байшин барьчихдаг. Хөдөө сумдын хаалганаас хамгийн үнэтэй нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумынх. Дарьганга суманд үдэлт угталтын хаалга 2017 онд барьсан. Тэгвэл тус хаалгыг дан боржин чулуугаар бүтээж, дээд талд нь төрийн соёмбо, Дарьгангын хурдан хүлгүүдийг дүрсэлжээ. Дарьганга сум нь үдэлт угталтын хаалга нийт 100 гаруй сая төгрөгийн өртгөөр бүтжээ.  Говьсүмбэр аймагт 2019 онд цөөнгүй бүтээн байгуулалтын ажил хийгдсэн бөгөөд түүний нэг нь 81.8 сая төгрөгөөр босох угтах хаалга. Одоогоор баригдсан гэх баримт алга. Эрдэнэтийн 40 жилийн  Орхон аймаг “Аз жаргалын угтах хаалга”-тай болохоор зураг төслийн ажил хийсэн. Эрдэнэт хотоос 32 км зайтай “Ухаа хөтөл” гэдэг газарт хаалгыг барихаар болсон аж. Уг байгууламж нь дэлгүүр, аптек, дугуй засвар зэрэг цогцолбор байхаар төлөвлөгдөж, 700 орчим сая төгрөгийн өртгөөр босно гэсэн. Сүүлдээ Орхон аймгийн ЗДТГ, ИТХ-аас дэмжлэг үзүүлэн 285 сая төгрөгөөр барьсан байна. Булган аймгийн хаалга 280 сая төгрөгөөр бүтсэн байдаг. Өвөрхангай аймгийн 330 сая, Хэнтий аймгийнхан 2013 онд барьсан хаалга нь 190 сая төгрөгөөр бүтжээ. Одоогоор хамгийн өндөр үнэтэй хаалгатай аймгаар Өмнөговь аймаг тодроод байгаа бөгөөд хаалга нь 650 саяар баригдсан юм байна. Айлуудын хаус, байшин бариад байдаг өртгөөр аймгууд нэг хаалга босгодог нь хачирхалтай. Төсвийн мөнгө уйлдаггүй, ёолдоггүй гэдэг энэ байхдаа...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ