Дээгий өөрийн гэсэн үзэл бодолтой түүнийгээ ч шулуухан хэлээд авчихдаг нэгэн гэдгээрээ онцлог. Эрх дураараа гэж хэлж болохуйц тэрээр энэхүү эрх чөлөөг өгдөг нөхөртөө баярлаж явдагаа илэрхийлж байсан удаатай.
Тэрбээр өөрийн нөхөр Маркийнхаа тухай: "Сая доллартай биш ч гэсэн сая доллартай юм шиг амьдрах тэр ухааныг эзэмшсэн хүн. Надад тэр нь маш их таалагддаг. Аливаа зүйл дээр тийм күүл байдаг. Татганаад байдаг зан байдаг ш дээ манай Монголчуудын. Гэтэл Марк хямдхан юм авах тийм их мөнгөтэй хүн биш гэж ярьдаг. Юманд хоёр удаа мөнгө зарцуулах хүн биш гэж. Аливаа юмыг нэг л худалдаж ав гэхдээ хамгийн сайныг нь гэсэн зарчимтай. Ийш тийшээ явахдаа хамгийн сайхныг нь л үзэх ёстой. Бид хоёрын хамгийн том кайф бол аялал. Марк Монгол ёс заншил Монгол гэх зүйлийг маш эрхэмлэдэг. Цаанаасаа бүр үнэхээр дуртай байхгүй юу" хэмээжээ.
