alim.mn | 2025.05.17
УИХ-ын гишүүн коронавирусээр халдварлажээ

Өнөөдөр 11 цагийн ЭМЯ-ны мэдээгээр коронавирусээр халдварласан хүн 77-гоор нэмэгдсэн тухай мэдээлсэн. Энэ нь Монголд нэг өдөр хамгийн их хүн халдварласан, илэрсэн тоо боллоо. Үүнтэй зэрэгцэн нэг УИХ-ын гишүүн коронавирУсын халдвар аван тусгаарлагдаж, эрхэм гишүүнтэй ойртож уулзсан гишүүдийг олны нийтийн арга хэмжээнд оролцохгүй байхыг сануулж, хөл хорио тогтоож эхэлсэн тухай яриа төрийн ордноос тарж байна. Юутай ч энэ цар тахал болохоор Холливудын од, Ерөнхий сайд гэхчлэн дэлхийд нэр нөлөөтэй олон хүн халдвар аваад эдгэсэн. Тухайлбал, Английн Ерөнхий сайд Борис Жонсон, Английн угсаа залгамжлах ханхүү Чарльз, Холливудын од Том Хэнкс зэрэг улс коронавирусээр халдварлаад эдгэрсэн билээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ