
Цэрэг амиа хорлох явдал он гарсаар хоёр ч удаа гарсан. Энэ нь цэргийн ангид байдаг дарамт, дэглэмтэй холбоотой гэж таамаглах хүн олон бий. Гэтэл саяхан сошиал орчинд хэсэг бүлэг цэрэг хоёр цэргийг дарамталж байгаа бичлэг цацагдсан. Тухайн бичлэгт цэргийг явган суулгаж, "лалар минь дуул, ална" одоо дуул хөөе гээд гарыг нь өргүүлэв. Харин нөгөө цэргийн гарыг нь өчиж өрөх зэргээр дарамталж байв. Дарамтлуулж буй цэрэг нулимс унагааж байсан ч нэг ч үг дуугарахгүй, бусдынхаа хэлснийг биелүүлж байлаа. Бусдыгаа дарамталж буй цэргүүд "яадаг юм одоо халагдлаа" гэх зэргээр хоорондоо ярьж байв. Гэхдээ энэ хэдэн оны бичлэг вэ? хэн хэн гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Анх бичлэг оруулсан хүн нь бичлэгээ устгасан байна. Тэгвэл энэ цэргүүд Хүндэт харуулын 032 дугаар ангийн цэргүүд гэсэн мэдээлэл гарч эхлэв. Харин Батлан хамгаалах яамнаас "Тухайн ангийн захирагчтай уулзаж байна. Удахгүй энэ талаар мэдээлэл өгнө" гэсэн тайлбар өгчээ.


