alim.mn | 2025.05.17
БНХАУ сүүлийн 8 жилд 98,99 сая хүмүүсээ хэт ядуурлаас гаргасан
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин тус улс албан ёсоор хэт ядуурлаас бүрэн салж, НҮБ-аас дэвшүүлсэн зорилтыг 10 жилийн өмнө хангаснаа зарлалаа.
Албаны тоо баримтаас үзэхэд Ши Жиньпин нам, төрийн эрхийг авсныхаа дараахан ядуурлыг зорилттойгоор бууруулах амлалт өгснөөс хойшхи 8 жилд БНХАУ жил тутам 10 саяас дээш буюу нийтдээ 98.99 сая хүнийг хэт ядуурлаас гаргажээ.
Мөн БНХАУ-ын хэмжээнд хэт ядууд тооцогдож байсан 128,000 тосгон бүгдээрээ ядуурлаас гарсан байна.
БНХАУ-д жилийн 4,000 юань буюу 1 сая 800 орчим мянган төгрөгөөс доош орлоготой хүнийг хэт ядуу гэж тооцдог бөгөөд одоо улсын хэмжээнд үүнээс доош орлоготой хүн үлдээгүй гэж БНХАУ-ын албаны эх сурвалжууд мэдээлж байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ