
Өнгөрсөн амралтын өдрүүдээр нийгмийн сүлжээнд хууль шүүхийнхэнтэй холбоотой бичлэг тархсан. Тодруулбал, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, З.Болдбаатар, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар нар нь хөл хорио тогтоосон үед архидан согтуурсан, биеэ үнэлэлт зохион байгуулсан байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм.
Иргэн Д: "Зөвхөн дансны хуулгаас болоод биеэ үнэлэгч, янхан гэж дуудаж болохгүй биз дээ. Хүний дансанд мөнгө орж, гарч л байдаг. Цаашид би яаж энэ улсад амьдар гэр бүл хамаатан садныхаа нүүрийг харах вэ? Надад маш их дарамт ирж байна. Эмэгтэй хүнийг ийм өчүүхэн болгож харагдуулдаг нийгмээс айж байна. Тухайн өдөр би өөрийн найз Отгонбаатартай уулзаж, хоол идсэн. Үүнийг яагаад олон нийтэд буруугаар ойлгуулж, нийгмийн сүлжээнд цацаж байгаа юм бэ? Маш их гомдолтой байна. Цагдаа нар ирээд PCR шинжилгээний хариу харна гээд утсыг нь маань булааж аваад явсан. Хэл амаар доромжилсон" хэмээн хэвлэлд ярилцлага өгчөө.
Үүнээс өмнө буюу даваа гарагт ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Шалгалтын явцад хоёр эмэгтэйн дансанд мөнгө шилжүүлсэн нь тогтоосон" гэх мэдээллийг өгсөн билээ.