alim.mn | 2025.06.06
Хятадад хуурамч вакцин үйлдвэрлэсэн хэргээр 70 гаруй хүн баривчилжээ

Хятадад давсны уусмалыг рашаантай холин Ковид19 халдварын эсрэг вакцин хэмээн худалдаалж байсан бүлэглэлийн удирдагчийг баривчилсан тухай BBC агентлаг мэдээллээ. Конг нэртэй эрэгтэй нийтдээ 58,000 гаруй хуурамч вакцин хийснээ хүлээн зөвшөөрчээ. Конг болон түүний багийнхан давсны уусмалаас 18 сая юаний ашиг олсон болохыг ч олж тогтоожээ. Эдгээрээс 600 вакцины багцыг өнгөрсөн арваннэгдүгээр сард Хонконг руу илгээсэн байна. Вакциныг жинхэнэ үйлдвэрлэгчдийн дотоод сувгаар дамжуулан худалдаж авсан бүтээгдэхүүнтэйгээ холин худалдаалж байжээ. Үүний зэрэгцээ гэмт хэрэгтнүүд өөрсдийн тарилгын хөтөлбөрийг хэрэгжүүлж, тосгоны эмч нараар дамжуулан гэр, машиндаа хуурамч бүтээгдэхүүнээр иргэдийг дархлаажуулах нэрээр хууран мэхэлж байв. 

Одоогоор Хятадад хуурамч вакцин үйлдвэрлэсэн хэргээр 70 гаруй хүн баривчлагдаад буй. Ихэнх гэмт хэргүүд өнгөрсөн оны сүүлээр гарсан ч энэ долоо хоногт хуурамч вакцины талаар шинэ мэдээлэл цацагдаж эхэллээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
Close menu