alim.mn | 2025.05.17
Амгалан амаржих газрын 93 ээжийг эмнэлгээс гаргахаар болжээ

Амгалан амаржих газрын жирэмсэн эх болон эмнэлгийн ажилтнаас халдвар илэрсэн бөгөөд өнөөдрийн мэдээллээр дахин нэг эх, 4 ажилтнаас халдвар илэрлээ.

Иймд Амгалан амаржих газрын эмнэлгийн тусламж үйлчилгээ бага шаардлагатай, хавьтал хамааралгүй 93 ээжийг эмнэлгээс гаргаж гэрт нь ажиглана. Харин хавьтал болоогүй ч тусламж хэрэгтэй хүмүүсийг өөр эмнэлэг рүү шилжүүлнэ гэв. Мөн хавьтал болсон 16 жирэмсэн эх, 67 төрсөн эхийг тус амаржих газарт үлдээх ба тасаг хооронд тусгаарлалт хийн эмчлэх аж.

Одоогоор тус голомттой холбоотой 446 хүнээс шинжилгээ авчээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ