Америкийн Мичиган мужид энэхүү хачирхалтай шүүх хурал болж хүүгийнхээ үнэт цуглуулгыг санаатай устгасан эхнэр нөхөр Бэт болон Пол Веркинг нараар хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэр гарчээ. 2016 онд ганц хүү болох 41 настай Дэвид нь эхнэрээсээ салсаны дараа эцэг эх дээр буцаж иржээ. Хэдийгээр хүүтэйгээ таарамжгүй харилцаатай байдаг ч хүлээн авахгүй баж чадаагүй гэнэ. Хүү нь энэ он хүртэл тэднийд байгаад Индиана муж руу нүүсний дараа үлдээсэн эд хогшлоос нь долоон том хайрцаг дүүрэн “ёс суртахуунгүй” кино, бичлэгийг аав ээж нь олжээ. Заримыг нь бүр үзэж сонирхсон гэнэ. Ингээд христ шажинтанд огт тохирохгүй, эмэгтэй хүнийг гутаан доромжилсон бузар зүйлсээс нь салгаж хүүдээ туслахаар шийджээ. Харин өөр газар төвхнөсөн Дэвид хайртай цуглуулгаа авахаар ирэхэд бөөн хэрэг манджээ. Түүний мэдүүлснээр цуглуулганд нь насанд хүрэгчдийн киноны “алтан үе” гэгдэх 1980-1990 оны 16000 ширхэг DVD, 400 ширхэг хуурцаг порно кино, бичлэг байсан гэнэ. Олонхи кино нь ориг бичлэг хуурцагаараа байсан тул бүр ч их үнэ цэнэтэй аж. Ингээд нийт кино бичлэгээ 25 мянган доллароор үнэлэн эцэг эхээсээ нөхөн төлбөр нэхэж шүүхэд ханджээ. Тэрээр устгагдсан кинонуудынхаа жагсаалтыг гаргаж өгсөн нь 17 хуудас болсон. Шүүх түүний талд шийдвэр гаргаж настай эцэг эхэд нь учирсан хохирлыг нөхөн төлөхийг үүрэгджээ.
Эх сурвалж : https://www.dailymail.co.uk/news/article-9067801/Parents-lose-lawsuit-destruction-sons-porn-stash.html
