alim.mn | 2025.05.15
Нуур луу морь харсан залууг насан туршид нь нуур, гол мөрөн, цөөрөмд ойртохыг нь хоригложээ

Америкийн Колорадо мужийн 35 настай Дэвид Леш мужийн Ойн аж ахуйн /манайхаар Байгаль орчны/ газрын анхааралд өртөөд бүтэн болжээ. Тэрээр тусгай хамгаалалттай болон бусад ой мод, гол мөрнөөр байнга аялахын тулд байгаль орчинд биеэ зүй бусаар авч явж байгаа зургуудаа цахимаар цацаж ирсэн. Эцэст нь холбооны хэмжээний тусгай хамгаалалттай Марун нууранд морь харж байгаа зургаа оруулсан нь төрийн түшмэдийн тэвчээрийг баржээ. Мужийн Байгаль орчны газар тэр дор нь Дэвид Лешийг шүүхэд өгчээ. Шүүх хурал саяхан болж хатуу шийдвэр гаргажээ. Байгальд танхайрагч залуу их хэмжээний мөнгөн торгууль төлөхөөс гадна зөвхөн Колорадо төдийгүй Америк даяар Ойн аж ахуйн газрын мэдэл, харьяа, хамгаалалтанд оршдог дархан цаазат, тусгай хамгаалалттай зэрэг бүхий л гол мөрөн, ой цөөрмийн газарт нэвтрэх, орох, дамжин өнгөрөх эрхийг нь хасжээ. Хэрвээ энэ хязгаарлалтыг зөрчвөл шууд хорих ялтай. Америкийн Ойн аж ахуйн газрын мэдэлд улс даяар олон арван сая акр газар оршдог. Товчоор хэлбэл Дэвид Леш  салхинд гарах ч эрхгүй болсон байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ