Гэрээс шээс үнэртээд гэсэн шалтгаанаас болж төрсөн эхийгээ амьдаар нь булжээ

Хятадын СанШи мужийн Гун А Гуг дүүргийн цагдаагийн газарт 2020 оны 5 сарын5 нд нэгэн дуудлага иржээ. Түүний нөхөр болох Ма...нь өөрийн төрсөн ээж 79 настай Ванг 5 сарын 2 ны өдөр үүрэн гарч явснаас хойш гурав хоногийн дараа гэртээ ганцаараа ирсэн тухай байв. Ван эмээ хоёр хөл нь саажсан учир өөрөө хаашаа ч явж чадахгүй нэгэн тул сэжигтэй байна хэмээжээ. Цагдаа нар яаравчлан ирж Ма г баривчлан авч явсан бөгөөд ээж нь хаана буйг асуухад Нэгэн автобусанд суулган хамаатан болох айлруу явуулсан гэв.
Гэвч эхнэрийнх нь үгээр бол ямар ч хамаатан үгүй, мөн хадам ээж нь гэрт нь ирээд удаагүй, түүнээс өмнө нөхрийн төрсөн дүү нь асарч байсан ч өөрөө өвдсөн тул ахаасаа ээжийгээ түр асарч байхыг гуйсан байсан нь илэрчээ. Хэсэг чимээгүй байсан Ма... Ээжийгээ газар булсан хэргээ хүлээн, зааж өгөхөөр явав. Ма ээжийгээ үүрч явсаар нэгэн газар хүрч, хоёр метр орчим ухсан нүх рүү түлхэн мөчрөөр дарж, дээгүүр нь шороогоор дарсан байлаа.
Цагдаа нар нүхийг ухаж үзэхэд ээж нь амьд байсан бөгөөд "Би өөрөө энэ нүхийг ухаж өөрөө орж хүн хэвтсэн, хүүд ямар ч буруу байхгүй" хэмээн хэлсэн ч эмээг эмнэлэгт яаралтай хүргэн, Ма д 12 жилийн ял оноосон байна.
Өнгөрөгч 9 сард Ван эмээ нас барсан бөгөөд шүүх хурал дээр Ма гаас яагаад ийм үйлдэл хийснийг асуухад... Гэрээс шээс үнэртээд хэмээжээ. Ван эмээ удаан хугацаанд хэвтэрт байсан нь учир орондоо шээж, хүндрэх нь их байдаг байв. Ма гийн төрсөн дүү ээжийгээ асарч хамтдаа байсан ч түүний түрээслэн амьдардаг гэрийн эзэд хэтэрхий их шээс үнэртүүлж бохир байгаа учир хөөснөөс ахыгаа хэсэг хугацаанд асрахыг гуйсан байжээ.
Ван эмээ өөрийн хүсэлтээр ийнхүү сонголт гаргасан хэмээсээр байсан учир хөнгөн ял буюу 12 жилийн хорих ял оноов. Нүгэлт биеийг нь төрүүлж өсгөсөн эх хүний хайр ямар агууг харж болох юм. Амьдаар нь булах гэгч хүний нийгэмд хүний оюун ухаанд байж болох эсэхийг би лав төсөөлөшгүй.
Эх сурвалж:Сайхан-Уул
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ