ЭМЯ: 644 хүнд шинжилгээ хийхэд дахин 24 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-наас мэдээлж байна.
Өчигдөр 644 хүнд шинжилгээ хийхэд 24 хүнээс коронавирус илэрч, Монгол Улсад 406 тохиолдол батлагдлаа. Эерэг гарсан шинжилгээ:
- 10-р сарын 22-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн нэг хүний давтан шинжилгээ
- 11-р сарын 10-нд Алтанбулагаар орж ирсэн ТИР машины жолооч
- 10-р сарын 19-нд Сөүл-УБ-ын онгоцоор ирсэн таван хүний давтан шинжилгээ
- 10-р сарын 20-нд Сөүл-УБ-ын онгоцоор ирсэн найман хүний давтан шинжилгээ
- 10-р сарын 21-нд Энэтхэг-УБ-ын онгоцоор ирсэн гурван хүний давтан шинжилгээ
- Хяналтын зорилгоор хийсэн гурван хүний давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.
ХӨСҮТ-д 11-р сарын 12-ны өглөөний байдлаар нийт 84 хүн коронавирусийн эмчилгээнд байна. Хүнд хоёр, хүндэвтэр 10 хүн байна. Нутаг буцаасан 5 хүн байна.
11-р сарын 10-нд батлагдсан тээврийн жолооч Д-гийн ойрын хавьтал 73 хүний 48-д нь шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ. Хоёрдогч хавьтал болох 171 хүнд вирус илрээгүй. Хавьтлуудыг тогтоон шинжилгээ хийх ажил үргэлжилж байна хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ