Сар гаруйн өмнө Өмнөд Африкийн БНУ-ын Ваали хотод нэгэн эр “KFC”-д сэтгэлт бүсгүйдээ гэрлэх санал тавьсан тухай мэдээлэл дэлхийн олон сайтад гарсан. Гэрлэх санал хаана ч тавьж болох хэдий ч түргэн хоолны газарт гэдэг нь зарим нэгэн хүний эгдүүг хүргэсэн аж. Энэ мэдээллийн эргэн тойронд олон сэтгэгдэл орсон агаад тэдний дунд Анеле гэдэг феминист бүсгүйн муулсан пост “тоон дотор үсэг” гэдэг шиг тодхон харагджээ.
-Өмнөд Африкийн эрчүүд дэндүү ядуу тул “KFC”-д гэрлэх санал тавьдаг болжээ. Ямар хүмүүс ингэдэгийг бодоод бодоод олохгүй нь-
Энэ сэтгэгдэл тэр дороо цахимд шуугиан тарьжээ. Уурлаж бухимдсан хүмүүс хатуу ширүүн үгтэй дургүйцэл, эсэргүүцлээр дүүрэн постоор феминист бүсгүйг тал талаас нь хайр найргүй “бут ниргэж” эхэлсэн тул тэрээр хаягаа устгасан. Гэхдээ түүний тохуурхал өмнөд африкчуудын нэгнийгээ өрөвдөж хайрлах сэтгэлийг хөдөлгөжээ. Тэр дороо тус улсын том банк, компани, брэнд-дэлгүүрүүд “KFC”-ын хосод тусламж, дэмжлэгийн гараа сунгаж эхэлсэн. “Huawei”-гийн салбар хамгийн сүүлийн загварын гар утас болон бусад холбооны хэрэгслээ бэлэглэжээ. Такси үйлчилгээний “Uber” хуримын тээврийн асуудлыг бүрэн хариуцан авсан байна. “McDonald's” хурим хийх VIP заалаа үнэгүй өгсөнөөс гадна хосын бал сард нэмэрлэж улсын нийслэл Кейптаун хотод болох алдарт дуучин Тони Брэкстоны тоглолтыг үзүүлэх аялал бэлджээ. Үнэт эдлэлийн “Emerald” дэлгүүр хосод “Rose Gold” цувралынхаа 45000 рэнд/4500$/-ийн үнэтэй очир эрдэнийн шигтгээтэй хуримын бөгж бэлэглэжээ. “KFC”-ын хосын хуримын зоогийг улсын хамгийн алдартай ахлах-тогооч өөрийн багийн хамт үнэ төлбөргүй бэлдсэн. Хуримын нийт зардал болох 20 мянган ам. долларыг “Standard Bank” төлжээ. Үүнээс гадна олон дэлгүүр, компани, гоо сайхын салон бэлэг, үнэгүй үйлчлүүлэх эрхээ өгсөн. Энэ явдлын үеэр “KFC”-ын хосын тухай зарим мэдээлэл дэлгэгдсэн. Гектор Мканси, Нонланла Солдаат нар нь 2010 онд танилцсан гэнэ. Танилцсанаас хойш залуугийн талаас өгөх сүйн бэлгийн талаар хоёр жил гаруй ярьж хэлэлцжээ. Эцэст нь тохиролцоонд хүрч 2012 онд гэрлэжээ. Үнэндээ мөнгөгүй тул сүмийн шахалтаар л сүмд батлуулаад өнгөрсөн агаад жинхэнэ хуримаа хийгээгүй байсан гэнэ. Ингээд цомхон цайллага хийх багахан мөнгөтэй болсон хойноо эхнэрээ баярлуулж хурим хийхээр “KFC”-д гэрлэх санал тавиад цахимын од болж, улмаар феминист эмэгтэйд тавлуулсан зэрэг нь Гектор Мканси, Нонланла Солдаат нарын хуримыг нижгэр сайхан хийх гэж бараг улсаараа хөдлөхөд хүргэжээ.
Источник: https://ribalych.ru/2019/11/18/v-dobrye-dela/
Источник: https://ribalych.ru/2019/11/18/v-dobrye-dela/
Источник: https://ribalych.ru/2019/11/18/v-dobrye-dela/
