alim.mn | 2025.08.15

хууль, эрхзүй

хууль, эрхзүй
Жирэмсэн бүсгүй хүүхэд олсоны баяраа тэмдэглэж архидаад найз залуугаа хардаж зоджээ
Ийм нэгэн сургамжтай хэрэг гарчээ. Хохирогч залуу У.Б “... би хамтран амьдрагч Л-тай Цамбагарав дээр эхо оношилгооны газарт очиж харуулахад дөрвөн сартай жирэмсэн байна гэсэн. Тэгээд бид хоёр найз болох Гэрэлээ, Улсболд нартай уулзаж хүүхэдтэй болсны баярыг тэмдэглэхээр СХД-ийн .... -р хорооны нутаг дэвсгэрт байрлах Ред Рок зочид буудлын 101 тоот өрөөнд орж хоёр шил 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж ууж байсан. Миний хамтран амьдрагч О.Л нь намайг өөрийн найз Г
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
4034
хууль, эрхзүй
“Гэгээн анир” сауныг түрээслэсэн эмэгтэйчүүд биеэ үнэлэх газар болгон хувиргаад баригджээ
Энэ сайхан нэртэй газрыг 37 настай Н.Т, Ц.Б гэдэг хоёр эмэгтэй түрээслэн биеэ үнэлэх газар болгон хувиргаад баригджээ. “Иллэг” хийлгэж байгаад баригдсан үйлчүүлэгч “... хаалгыг нь тогшсон шууд онгойлгосон, хоёр эмэгтэй байсан, 80-150 мянган төгрөгийн үнэтэй үйлчилгээг санал болгосон, үүнд хөөстэй угаалга, гулгаа массаж, нэг удаа бэлгийн харилцаанд
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
5947
хууль, эрхзүй
Боловсролын ерөнхий газрын түшмэл “Мега Титан” компаниас авсан хахуулийн 13 сая төгрөгийг дамжуулахдаа наймыг нь “унагажээ”
Сүүлийн үед хахууль зуучлагсад дундаас нь унагах нь ихэссэнд хахууль өгөгчид болон авагчид “гомдолтой” байна. Өнгөрсөн онын хавар нийслэлийн Замын хөгжлийн газраас зарласан НЗХГ/22-А132-3 дугаартай 830 метр автозам тавих 1,4 тэрбумын өртөгтэй тендерт “Мега Титан” компани оролцохоор болжээ. Гэхдээ техник хэрэгсэлийн тооны хувьд шаардлага хангахгүй байжээ. Ингээд компанийн инженер Б.Мишигдорж сайн найз болох Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн Д.Одхүү “...манай компанийг сонгон шалгаруулахгүй унагах гээд байна, чи үнэлгээний хороонд гишүүнээр ажиллаж байгаа Ариунаад манай компанийг дэмжээд өг гэж хэл, өгөх юмыг нь өгнө” гэжээ. Ариунаа нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны зам, замын байгууламж хариуцсан яг хэрэгтэй хүн нь байжээ. Өгөх юм гэдэг нь 13 сая төгрөг байсан. Ингээд Д.Одхүү замын
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
4522
хууль, эрхзүй
Дүүргийн дарга Н.Алтаншагай “шат” ахиж Японд болсон хотын дарга нарын хуралд оролцжээ
Өнгөрсөн сард Японы нийслэл Токиод “Тогтвортой хөгжлийн төлөөх хотуудын хамтын ажиллагааны GNETS” хотын дарга нарын хурал бараг 10 хоног болж өнгөрчээ. Хуралд зөвхөн хотын дарга оролцоно гэдэг нь нэрнээс нь л тодорхой. Гэтэл манайхаас Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хэмээх шав хийсэн залуу очжээ. Хотын дарга гээд байхад дүүргийн дарга ирсэнд зэрэг зиндааг айхтар барьдаг япончууд гайхсан биз. Гэхдээ манай төрийнхөн гадныханы амыг ангайлгаж дуусах биш. Дүүргийн Засаг даргын зиндаа ахисан “айлчлал”-д 6,8 сая төгрөг зарлагаджээ. Болсон явдал нь нийслэл хотын гадаад харилцаа эмх замбараагаа алдаж
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
3316
хууль, эрхзүй
370 саяын буцалтгүй тусламж авсан Баянголын ИТХ-ын төлөөлөгчид нэгхэн сарын дотор 75 сая төгрөгөөр “чадавхжижээ”
Онын өмнөхөн Б.Сэмжидмаа дарга “өвлийн өвгөн” болон хувирч ИТХ-ын 41 төлөөлөгчиддөө 370 сая төгрөгийн буцалтгүй “тусламж бэлэглэсэн” нь нэг хүнд есөн сая төгрөг оногдсон. Тэгвэл энэ дүүргийн төлөөлөгчид буцалтгүй тусламж авч ханадаггүй шигээ “чадавхжиж” дуусдаггүй аж. Сонгуульт хугацаа нь дуусах дөхөж байхад аанай л төсвийн мөнгөөр чадавхжисаар явна. Энэ уламжлал он гараад ахин үргэлжилсэн байна. 2-р сарын 9-нд зургаан төлөөлөгчийг санхүүгийн боловсролоор чадавхжуулахад 18 сая төгрөгийг “хийсгэжээ”. 14-нд нь Д.Дэлгэрбат, М.Алтанцэцэг нарын есөн төлөөлөгчид хүнд хэлэхэд ичмээр “Гэр бүлийн боловсрол” олгоход 24 сая төгрөг “цацагджээ”. “Биеэ засаад гэрээ зас ...” гэдэг ч биеэ засах
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
3853
хууль, эрхзүй
“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуягийн ажилд авах тушаалыг хуурамчаар үйлдээд 9,5 сая төгрөгөөр “заржээ”
35 настай Д.О гэдэг залуу өөрийгөө ТЕГ-ын 7-р тасгийн дарга, ҮАБЗ-ийн ажлын албаны гишүүн гэж танилцуулаад “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуягийн ажилд авах хоёр ч тушаалыг хуурамчаар үйлдээд 9,5 сая төгрөгөөр бараг л “зарах” шахаад баригджээ. Тэрээр зуучлагч найзуудаараа дамжуулан хэд хэдэн хүнд “Эрдэнэс Тавантолгой”-д хоёр хүнийг ажилд оруулах квоттойгоо ярьжээ. Ажилд орох “үнэ” 40 сая төгрөг агаад тушаал гардаж авахдаа талыг нь, ажилд орсоны дараа үлдэгдлийг нь авна гэсэн аж. Албан тушаал нь хангамжийн менежер тул ийм үнэ хүрнэ гэнэ. Энэ тоо буусаар 25 сая болж нэгэн эмэгтэй орохоор болжээ. “ТЕГ-ын 7-р тасгийн дарга” мөнгө өгөх хүмүүсийг ажилд оруулахаар үнэхээр хөөцөлдсөн боловч бүтсэнгүй. Ингээд интернэт рүү орж “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлын тушаалыг
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
4843
хууль, эрхзүй
“Санхүү авна” гэсэн зараар уулзаад гэр хороололын гудамжны мухард зодуулж дээрэмдүүлжээ
Өмнө нь ял шийтгүүлж байсан 24 настай Н.Э, мөн ял шийтгүүлж байсан 26 настай Э.Т болон эмэгтэй Н.Ц нар нь бүлэглэн, фэйсбүүк олон нийтийн цахим сүлжээнд “санхүүгийн тусламж авна, утас 000000” гэх зарыг байршуулан, уг зарын дагуу холбогдсон иргэн Б.З-ыг, Офицеруудын ордны хөшөөны урд талаас 000000 улсын дугаартай Приус-20 маркийн автомашинд суулган, “эмэгтэйн гэрт очно” хэмээн хуурч, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зүүн Алтан-Өлгийн орчим, харанхуй гудманд очиж, иргэн Б.З-д хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, бэлэн
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
20255
хууль, эрхзүй
Богдхан уулын хамгаалалтын захиргааны ажилтан өөрөө баримт бүрдүүлээд, өөрөө шалгаад, өөртөө Нүхт, Хүрэлтогоод 1,1 га газар авчээ
Газар тэр тусмаа дархан цаазат гэх Богдхан уулын бүсэд газар авах нь том ажил биз. Тэгвэл эрх мэдэлтэй бол тун амархан авдаг аж. Богдхан дархан цаазат уулын хамгаалалтын газрын бүртгэл, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Г.М нь найз Н.Б бичиг баримтыг ашиглан түүний нэрээр Богдхан уулын Дархан цаазат газрын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд 0.12 га газар ашиглах тухай хүсэлт, холбогдох материалыг ажпын байрандаа бүрдүүлж, улмаар хамгаалалтын захиргаанд хүргүүлэх байдлаар, мөн хяналт шалгалтыг өөрөө хийж гүйцэтгэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
4035
хууль, эрхзүй
Гаалийн байгаль орчны байцаагч “Пик урал”, “Соргийн говь компаниас долоон сая төгрөгийн хахууль авчээ
Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь Гаалийн газарт Байгаль орчны хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч С.Э нь хахууль өгөгч Б.Ч-ийн төлөөлсөн "Пик урал", "Соргийн говь" компанийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан зэрэг зөрчилд шийтгэл оногдуулахгүй байдлаар 7,5 сая төгрөгийн хахууль өгөхийг шаардан долоон сая төгрөгийг авчээ. Дээрхи компаниуд нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд бүр нэг хашаанд байрладаг байжээ. Шалгалтаар газрын төлөв байдлын чанарын хянан баталгааны дүгнэлтгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөөгүй гэсэн гурван зөрчил хоёр компанид илэрсэн байна. “Пик урал” компаний менежер Б.Ч нь “... Байгаль орчны үнэлгээ хийлгэсэн бичиг баримт нь угаасаа манай компанид
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
3946
хууль, эрхзүй
Бэрээ удаа дараа хүчирхийлсэн хэргийн сэжигтэн мөрдөгчид 800 мянган төгрөгийн хахууль өгөөд баригджээ
Өмнө нь хоёр удаа ял шийтгүүлж байсан Н.Х нь нь “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бэр болох О.А-г үргэлжилсэн үйлдлээр хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн” гэх хэрэгт шалгуулж байхдаа Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 1-р хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр ажиллаж байсан Ц.Н-д 800 мянган төгрөгийн хахууль өгчээ. Болсон явдлын тухай гэрч “... Бэр А-г зодсон, хүчиндсэн хэрэгт мөрдөгч Н нь Х-г дуудаж мэдүүлэг авсан. Ирээд “ ... мөрдөгч хоёр сая төгрөг өгчих гэж байна. Тэгээд миний хэргийг хаагаад өгье гэж байна, яах вэ хөгшөөн ...” гэжээ. Би тухайн үед хүүхдүүдийнх нь аав хүчингийн хэргээр ял шийтгүүлсэн гэхээр муухай юм гэж бодоод мөнгө байхгүй байхад яаж өгөх юм бэ гэхэд Х самарт яваад олоод өгье гэсэн. Үүнээс хойш Х-г хааяа нэг дуудаж уулзаад байдаг байсан. Цагаан сарын өмнө мөрдөгч Сонгинохайрхан дүүргийн ... тоотод байрлах манай гэрт ирсэн. Тэр үед Х энэ пиво уугаарай гээд 10 орчим лааз Сэнгүр нэртэй лаазтай пиво өгсөн. Тэгээд бид хоёр Цагдаагийн
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
6471
хууль, эрхзүй
“Эзэддээ” 2,3 тэрбумын давуу байдал олгосон ХХБ-ны Хуулийн болон Байгууллагын банкны газрын захирал нарыг 9,9 сая төгрөгөөр торгожээ
Өнгөрсөн онын 3-р сарын 23-нд Засгийн газраас Хөтөлийн “Цемент шохой” ХК-ныг Худалдаа хөгжлийн банкны хамаарал бүхий хүмүүсийн мэдлээс гаргаж төрийн өмчид авах шийдвэрийг гаргасан. Тэгвэл шийдвэр гаргахаас ердөө нэгхэн хоногийн өмнө тус компанийн прокурорын шийдвэрээр барилттай байсан данснаас ХХБ зээлийн төлөлт нэрээр эхлээд 216 сая, дараа нь 2,1 тэрбумыг татан авч нийт 2,3 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. “Цемент шохой” ХК-ийг аваад байсан ХХБ-ны хамааралтай этгээдүүдэд шууд утгаараа давуу байдал үүсгэсэн энэ үйлдлийг гардан гүйцэтгэгчид нь Хуулийн газрын захирал Т.Батжаргал, Байгууллагын банкны газрын захирал Г.Ганцэцэг нар гэж мөрдөн байцаалтаар тогтоогджээ. Прокурор
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
3942
хууль, эрхзүй
Худалдаа хөгжлийн банкны ажилтан хоёр тэрбумын зээл авсан “Кевико” компанийн захирлаас 40 сая төгрөгийн хахууль авчээ
Худалдаа хөгжлийн банкны Чингэлтэй салбарт данс хариуцсан ажилтнаар ажиллаж байсан Э. Мөнхбаатар нь тус банкнаас бизнес хөрөнгө оруулалтын чиглэлээр хоёр тэрбум төгрөгийн зээл авсан “Кевико” компанийн
2 жилийн өмнө
0 сэтгэгдэл
11112