хууль, эрхзүй
хууль, эрхзүй
ДХИС-ийн программ хангамжийг хийсэн“Ай Эф Ти Софт”-ийн захирал ЭЕШ-ийн босго оноо дутсан хүүхдүүдийг тэнцсэн болгож оруулжээ
Тус компанийн эцсийн өмчлөгч нь Б.Энхбаяр агаад тухайн үед гүйцэтгэх захирлаар нь С.Батсайхан ажиллаж байжээ. Тэрээр ДХИС-тай программ хангамж нийлүүлэх гэрээний дагуу хамтран ажиллахдаа 2021-2022 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэлийг цахимаар зохион байгуулах явцад тус сургуулийн цахим бүртгэлийн программд татагдсан элсэгчдийн ЭЕШ-ын оноонд их сургуулийн босго оноогоор тэнцээгүй дөрвөн хүүхдийг тэнцсэн элсэгчийн жагсаалтад оруулж тэнцсэн тухай мессежийг хүргүүлэх замаар цахим мэдээлэлд хууль бусаар халдаж, мэдээллийг өөрчилсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
15608
хууль, эрхзүй
МАН-ын Б.Цогтгэрэл “ардын хүү” болж өөрийгөө “шидэж” эхэлжээ
Сонгууль дөхөхийн хэрээр МАН-ын залуус өөрсдийгөө дээш нь “шидэж” эхэлжээ. Шидэгч залуус голдуу Сэлэнгийх байх нь сонин. Өнгөрсөн онын 10-р сард НАМЗХ-ны гаралтай Т.Сайнжаргал хошин шогийн жүжигчин Баярмагнайг дагуулан согтуу тоглолт зохион байгуулах нэрээр бөөн шуугиан тарьсан хэрэг мандсан.Т.Сайнжаргал нь дээл өмсчихсөн тэмдгээ зүүчихсэн явсаныг нь яана... Тэгвэл “шилэн Цогоо” хэмээх Б.Цогтгэрэл нь өөрийгөө “шидээд” эхэлжээ. Арай дээл өмсөөгүй ч “ардын хүү” гэдэг нэр зүүсэн. Цагтаа Зам тээврийн дэд сайд явсан тэрээр албан тушаал, сандал ширээнд ихээхэн дуртайг
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
3840
хууль, эрхзүй
Менежердээ халдсан “Металл Ремикон ” компанийн захирал цагдаа ирэх хооронд камерийн бичлэгийг устгаж амжжээ
Боссдоо зодуулсан ажилтнуудын тоо нь боссоо зодсон ажилтнуудын тооноос олон биз. Барилгын материалын худалдааны “Металл Ремикон” компани нь салбартаа томд тооцогддог. Ажилтнууд нь борлуулалтаас урамшуулал авдаг агаад үүнийг хэлэлцсэн хурал дээр захирал О.Х нь эмэгтэй менежер Х.У-тайгаа муудалцжээ.
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
3651
хууль, эрхзүй
1.4 саяар авсан баавгайн арьснуудаа 4.8 саяар зарах гээд баригдаж зургаан саяар торгуулан 42 саяын төлбөрт унажээ
Ийм санхүүгийн сүйрэл дагуулсан баавгайн арьсны наймааг Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат 54 настай Д.Батцэнгэл нь өнгөрсөн хавар хийсэн аж. Тэрээр аймгийнхаа зах дээр хэдэн жилийн өмнө самранд хамт явж байсан Дээгий гэх залуутай таарчээ. Хуучны танил нь баавгайн арьс үзүүлэхэд нь бизнэс “санаа” төрж хотод суугаа танил Б.Оюунтунгалаг руугаа ярихад “авна” гэсэн нийт гурван арьсыг 1.4 сая төгрөгөөр худалдаж авчээ. Харин танил нь “авна” гээгүй “асууя” гэсэн хэмээн мэдүүлжээ.
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
33483
хууль, эрхзүй
Бодь интернэшнл ХХК-ийн дансны хуулгыг Голомт банк хяналт шалгалтын түр хороонд гаргаж өгөөгүй байна
Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Танаас олон асуултыг асуугаад тодруулаад байгаагийн учир нь Бодь интернэшнл компанитай холбоотой дансны мэдээллийг шалгах боломжгүй болоод байна. Учир нь Бодь интернэшнл ХХК-ийн дансны мэдээллийг ирүүлэхгүй байна. Хяналт шалгалтын ажилд саад учруулж байгаа учраас шинжээч дүгнэлт гаргах боломжгүй байна.
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
3086
хууль, эрхзүй
Бодь группын Д.Баясгалан буюу тэдний хулгай
Авлигал Монголыг яаж хэрэн хэлхэж, аалзны тор шиг болгож, эрх мэдэл, албан тушаал, танил тал дагасан луйвар, хулгай яаж явдаг вэ гэдгийн тод жишээ бол Бодь групп юм. Тэдний хулгай, луйвар, авлига Монголыг бүсчилсэн байгаа билээ. Тэдний ороогүй салбар, гар дүрээгүй төсөл үлдсэнгүй. Харин өнөөг хүртэл тэд хуулийн өмнө ч, Монгол Улсын хувь
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
4011
хууль, эрхзүй
11 хувийн гүйцэтгэлтэй Зэвсэгт хүчнээр дамжуулж, хулгайгаа улсын нууцад хамааруулсан
Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Нэлээд урт түүхтэй төмөр зам. Тавантолгой-Зүүн баян чиглэлийн төмөр зам төслийн ТЭЗҮ нь 2011 онд боловсруулагдаж байх үеийн зургыг харуулаарай. Үүнийг Хөгжлийн банкны сонсголын үеэр дэлгэрэнгүй ярьж байсан. Бүх зарцуулалтын хэсгийг ярьсан. Үүний загалмайлсан эцэг Ерөнхийлөгч Х.Баттулга ирсэнгүй. Төмөр замын талаар нэвт
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
2750
хууль, эрхзүй
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам төслийн улстөрчдийн хамаарал
Эрдэнэс Тавантолгой ХК-аас үнэт цаас худалдах, худалдан авах гэрээ болон Зүүнбаян Төмөр зам ХХК-ийн хувьцаанд хөрвөх нөхцөлтэй гэрээнүүдээр нийт 1.336.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн хүрээнд Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа Барилга, инженерийн цэргийн удирдах газартай нийт Зэвсэгт хүчний найман анги нэг
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
3523
хууль, эрхзүй
Экс ажилчин нь үлдэгдэл цалингаа авахын тулд “Сенсор дайчик” компанийн багаж хэрэгслийг хулгайлж түр “барьцаалжээ”
Ийм нэгэн хэрэг гарчээ. А.Лундаажанцан нь дээрх компанид хүнд даацын жолоочоор ажиллаж байгаад өнгөрсөн онд ажлаасаа гарчээ. Ингээд үлдэгдэл цалингаа авахаар захирал Ариунболдод хэдэнтээ хандсан ч өгөхгүй байсан тул нэгэн “төлөвлөгөө” боловсруулсан нь гэмт хэрэг рүү түлхжээ. Тэрээр “ ... Би компанид 2021 онд
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
3538
хууль, эрхзүй
“Тавантолгой түлш” компанийн гаалийн бүрдүүлэгч ажилтнууд гаалийн татварын мөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулжээ
Нүүрсний сонсголын үед “Тавантолгой түлш” компанийн бас нэгэн мөнгө шамшигдуулсан байж магадгүй нөхцөл байдал илэрчээ. 2019 онд тус компанийн ажилтан болох Тулгабат, О.Жавхлан нар нь компанийн нэрээр хилээр орж ирсэн шахмал түлшний барьцалдуулагчийн гаалийн бүрдүүлэлтийг хийж
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
4215
хууль, эрхзүй
Нийлээд хулгайлах уу ОК, ул мөрөө устгах уу DELETE
“Нийлээд хулгайлах уу ОК, баримтаа устгах уу DELETE” гэдэг зарчим манай төрийн өмчит компаниудад түгээмэл болчихож. Том, жижиг хоёр Тавантолгой, сайжруулсан түлшний үйлдвэртэй нь хамт хэлэлцсэн энэ хэдэн хоногт ерөөсөө ийм л зүйл ажиглагдлаа. Нийлээд хулгайлчихъя гэж санал нэгдсэн тэд нөгөөхөө устгах ажлаа ч бас мартаагүй байх юм.
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
2525
хууль, эрхзүй
Солонгосд таван жил ажиллаж цуглуулсан 12 сая төгрөгийг гар утсыг нь олсон залуу хоёрхон өдрийн дотор үрж дуусгасан ХЭРГЭЭС ...
С.Рэнцэндэлгэр нь өнгөрсөн 7-р сарын 20-21-нд шилжих шөнө “Натур” худалдааны төвийн заамын эсрэг талаас Э.Мянганбаярын эзэмшлийн “СамсунгА14” загварын гээгдүүлсэн утсыг олж завшин 700 мянга, мөн өдрөөс эхлэн хоёр хоногийн турш уг утасны интернэт банкинд хууль бусаар халдаж 10.6 сая төгрөгийг нь хулгайлан авсан хэрэгт холбогджээ. Хохирогч нь “...караокед найзын хамт үйлчлүүлж байгаад үүдэнд тамхи татах гэж гарсан. Би бага зэргийн согтуу байсан болохоор хаана хэзээ алдсанаа сайн санахгүй байна. Маргааш өдөр нь 12 цагийн үед сэрээд өөрийнхөө утсыг хайтал байхгүй байсан. Тэгээд дансаа шалгатал 21-ний шөнийн 04 цаг 28 минутаас хойш 11.715.000 төгрөг цувж гарсан байсан. 400
1 жилийн өмнө
0 сэтгэгдэл
5761