хууль, эрхзүй
хууль, эрхзүй
Хүн алсныг “болгоомжгүй хөнөөсөн” болгож хөнгөрүүлэн зүйлчлүүлэхийн тулд цагдаагийн мөрдөгчид 5,2 сая төгрөгийн хахууль өгчээ
Иргэн Б.Ө нь “Талим оптикал”-ын захирлаар ажилладаг. Түүний үеэл дүү Б.Г нь нэгэн эмэгтэйг биеэ хамгаалж чадахгүй байсныг нь мэдсээр байж гавал, тархины битүү гэмтэл учруулан хөнөөсөн хэрэгт холбогджээ. Захирал нь тухайн үед Эрүүгийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн сургалт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан П.Э-тэй гэр бүлийн найзууд гэнэ. Хоёр найз уулзахад “Талим оптикал”-ын захирал “...үеэл дүү ирээд хэрэгт орооцолдчихлоо, хуулийн талаас нь туслаад өгөөч ...” гэж гуйсныг нь ахлах мэргэжилтэн биелүүлж өгөхөөр
5 жилийн өмнө
0 сэтгэгдэл
8363
хууль, эрхзүй
Үнэн алдартны шажинт орос эмэгтэй Буддын суваргыг лантуугаар цохиж эвдэлжээ
Энэ сарын 13-нд Оросын Красноярскийн хязгаарын Емельяновскийн районы Сухай суурингийн дэргэд байдаг Буддын суваргад халдсан хэрэг гарчээ. Өөрийгөө үнэн алдартны шажинтан хэмээн мэдэгдсэн 53
5 жилийн өмнө
0 сэтгэгдэл
8113
хууль, эрхзүй
Хятад иргэний 19 сая юанийн авлагыг “гаргуулсан” Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн экс мөрдөгч 8 сая төгрөгийн хахууль авчээ
Энэ нь цагдаа нарын холбогдсон хэргийн нэг нь юм. Хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байсан Ч.О нь хахууль өгөгч Н.Гийн “Я.Болдбаатараас 19.890.000 юанийг гаргуулан авах” гэсэн ашиг сонирхлын үүднээс Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Мтай урьдчилан үгсэн тохиролцож,
6 жилийн өмнө
0 сэтгэгдэл
8835
хууль, эрхзүй
Шадар сайд асан Ц.Оюунбаатар : Энэ хэрэгт миний хүүхэд холбогдсон. Гол буруутан нь би. Намайг шийтгэж өгнө үү
Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатарын “тэмээн поло”-ны гэх хэрэгт хүү нь холбогдоод байна. 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс 7-ны өдрийн хугацаанд Өмнөговь аймагт 2016 оны Монгол улсын аварга шалгаруулах “Тэмээн поло” тэмцээнийг 27,6 сая төгрөгөөр зохион байгуулсан. Гэтэл ердөө 3 сарын дараа Эрүүл, мэнд спортын сайд С.Ламбаагийн А/214 дугаартай “Тэмээн поло тэмцээн”-ийг дэмжихэд 150 сая төгрөгийн эрх шилжүүлэх тушаал гарсан. Уг тушаалын дагуу Биеийн тамир спортын хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан нь 150 сая төгрөгийг шадар сайд Ц.Оюунбаатарын төрсөн хүүхэд О. Тэмүүжингийн гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “Монголын тэмээн поло спорт уралдаан аяллын холбоо” ТББ руу шилжүүлсэн. Ингээд ахиад тэмээн пологийн тэмцээн
6 жилийн өмнө
0 сэтгэгдэл
8639
хууль, эрхзүй
Малайзын замын цагдаа хоёр монгол эмэгтэйг хүчирхийлжээ
Малайзын нийслэл Куал-Лампур хотын Петанлинг Жаяа дүүрэгт замын хаалт хариуцаж байсан 30 настай цагдаа нь гадаадын хоёр эмэгтэй сууж явсан машиныг зогсоон улмаар зочид буудалд аваачин хүчирхийлсэн хэрэг 4-р сарын 10-нд гарчээ. Замын цагдаа нь хохирогчдыг зочид буудалд 24 цаг хүчээр байлгасан
6 жилийн өмнө
0 сэтгэгдэл
6668
хууль, эрхзүй
13 настай охиныг зодож нүцгэлээд бичлэг хийсэн гаж донтонд 17 жилийн хорих ял оноолоо
Хувиараа такси үйлчилгээнд явдаг, 41 настай Г.Гуранз нь 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 13 настай О.Б-гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн, биеэ хамгаалж чадахгүй байгааг нь мэдсээр байж зодож улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл
6 жилийн өмнө
0 сэтгэгдэл
12440
хууль, эрхзүй
Г.Загдааг баривчлан хорьж, дөрвөн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ
"Зөв амьдрах ухаан” Төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдааг өчигдөр орой 19.00 цагт цагдаагийн байгууллагынхан баривчилжээ. Иргэн Д.Халиунаагийн гомдлоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. Саяхан иргэн Д.Халиунаа мэдээлэл хийж “Г.Загдаа намайг гурав хоног дараалж хүчир
6 жилийн өмнө
0 сэтгэгдэл
8857
хууль, эрхзүй
Ж.Бямбадорж: Би Загдааг "гөлөг шиг номхон бай л" гэж хэлсэн
Хүний эрхийн үндэсний комиссийн дарга Ж.Бямбадоржийн "Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдааг утсаар “Би чамд нөхрийн хувьд хэлье. Зарим үед гөлөгнүүдтэй гөлөг шиг харьцаж байж ялдаг шүү дээ. Чи юу эс андах вэ. Би чиний асрамжид байгаа хүмүүсийг хэлж байна шүү” хэмээн зааварчилж байгаа ярианы бичлэг олон нийтэд дэлгэгдэж хүмү
6 жилийн өмнө
0 сэтгэгдэл
6452
хууль, эрхзүй
“Салхит”-ын Ц.Мөнгөншагай “ах хүүгээ шагная” гээд ШШҮХ-ийн газрын дарга асан Д.Адилбаярт 35 сая төгрөг өгүүлжээ
Энэхүү 35 сая төгрөгийн хахуулийн хэрэг нь Салхитын мөнгөний ордтой холбоотой болж таарсан. Хахуулийн мөнгө нь “Жи Пи Эф” компанийн 2012 оны 7-р сарын 28 гэсэн огноотой 01 дугаартай “Хувьцаа эзэмшигч хувь нийлүүлэгчдийн тогтоол”, 2012 оны 4-р сарын 23 гэсэн огноотой “Эрх шилжүүлэх гэрээ” гэх баримтууд дээр зурагдсан Ц.Мөнгөншагайгийн гэх гарын үсгүүдийг биш гэж гаргуулах зорилготой байжээ. Энэхүү хэрэгт Гадаад иргэн харьяатын газргын дэд дарга асан Б.Цолмон зуучлагчаар оролцсон. Тэрээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн газрын даргын ээжийн авга ахых нь хүүхэд. Дэд дарга нь Ц.Мөнгөншагайтай найз, хамт зуу татдаг гэнэ. “Салхит-ын эр “миний гарын үсэг зураагүй баримт бичиг дээр намайг зурсан гэх гүтгэлэгийн хэрэг цагдаад шалгагдаж байгаа. Гарын үсэгт шинжилгээ хийлгэхээр ШШҮХ лүү явсан. Шинжилгээний дүгнэлтиййг намайг зураагүй гэдгээр гарах хэрэгтэй байна. Иргэний хэргийн шүүх дээр би ялсан” гэхэд дэд дарга таньдаг хүн байгаагаа хэлээд асууж өгөхөөр болжээ. Ингээд хамаатантайгаа ярьжээ. Хамаатан нь “Мөнгөншагайгийн хятадуудтай холбоотой гарын үсгийг шалгаж байгаа, ерөнхийдөө нэг шинжээч маань мөн гэж гаргасан, минийхээр
6 жилийн өмнө
0 сэтгэгдэл
8958
хууль, эрхзүй
Шоронгийн харгалзагч гэмт хэрэгтнүүдтэй хамтарч “Саппаро”-гийн бие үнэлэгчдийг хулгайлан хээр гаргаж нүцгэлэн бичлэг хийсэн хэргээс ...
Ийм нэгэн ноцтой хэрэгт ХСИС-ийг 2018 онд төгссөн Т.Ө холбогджээ. Тэрээр Авдрантад байхдаа өмнө нь таван удаа ял шийтгүүлсэн шивээс Түвшнээ гэх Түвшинжаргал буюу Жаргалтай танилцжээ. Тэдэнтэй мөн шоронгоос суллагдсан гэх Цэцэг гэдэг эмэгтэй нэгджээ. Тэд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших Саппоро гэх газраас Шараа буюу Б.Д-ийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эрхшээлдээ оруулан, өөрсдийн унаж явсан “....” УБИ улсын дугаартай, хар хөх өнгийн, “Тоёота кроун” маркийн машинд хүчээр суулган Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 18 дугаар гудамж, ... тоотод оршин суух Б.Н-гийн гэрт орж, М.Х, Б.Н нарыг мөн л хүчээр авч яван Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын задгай гэх газар хохирогчидийг айлган сүрдүүлж хүчээр нүцгэлүүлж, ёс бус үйлдэл хийлгэн гар утсаар бичлэг хийж хүн хулгайлах гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүнийг хулгайлсан
6 жилийн өмнө
0 сэтгэгдэл
18059
хууль, эрхзүй
Үхэр дагуулж зугтаадаг бор шүдлэнг буудаж хороон “цаазалсан” хэрэг Архангайд гарчээ
Ийм явдал Архангай аймгийн Тариат сумын Зураа гэх газар болжээ. Тус багийн малчин 35 настай Д.Э нь хамаатны ахынхаа үхрийг духан дээр нь буудаж алжээ. Болсон явдлын тухайд тэрээр “С.Г нь үхрээ тууж ирээд гэрийн гадаа авчраад үхэр хараарай гэхээр нь чадахгүй би өөрийнхөө үхрийг хурааж байна гэсэн ч үхрээ хараарай хүүхэлдэй минь гээд үхрээ орхисон. 2020 оны 1
6 жилийн өмнө
0 сэтгэгдэл
15562
хууль, эрхзүй
“Төгс дардас”-ын экс захирал "Голомт"-ын гэрээг зальжин аргаар “Дрийм Алианс” компанид авч өгсөн хэргээс ...
“Голомт” банкинд принтерийн хор тогтмол нийлүүлж байсан “Төгс дардас” нь “Саммит компьютер технологи”-ийн охин компани гэнэ. А.Э нь 2014 оноос эхлэн хор нийлүүлэгч компанид идэвх зүтгэлтэй ажилласан тул 2018 онд гүйцэтгэх захирлаар томилогджээ. Гэсэн ч толгой компанийн удирдлагаас ирдэг өдөр тутмын дарамтыг тэсвэрлэж чадалгүй 2019 оны 12-р сарын сүүлээр ажлаасаа гарч компанийн тамга тэмдгийг хүлээлгэн өгчээ. Гарахдаа албан бланк авч үлдсэн нь энэ хэргийн өрнөлийг тавьсан байна. Энэ үед “Төгс дардас”-д хамт ажиллаж байсан Г.Б нь “Дрийм Алианс” гэдэг компани байгуулаад байжээ. Тэрээр яг ижилхэн
6 жилийн өмнө
0 сэтгэгдэл
9972
