Утаа, агаарын бохирдолтой тэмцэхэд зориулах мөнгөнөөс 3,4,5,6 дугаар саруудад нийслэлд 4500 хүнээр утааны эргүүл хийлгэнэ гэж гаргахаар болжээ. Нэг хүний 250,000 төгрөгийн цалин, 4 сарын цалин нийлээд сая төгрөг болно. Нийт 4,5 тэрбум төгрөгийг зарцуулах гэж байна. Өвлийн ид хүйтэнд эдгээр эргүүлийн цалин 50,000-75,000 төгрөг байсан. Гэтэл галлагаа эрс багассан хаврын сүүлч, зуны гурван сард, сонгуулийн өмнөх дөрөвхөн сард гэнэт 250,000 болгож өсгөлөө. Ингэхэд 6 дугаар сард эргүүл хийлгэсэн бол яагаад 7-р сард эргүүл хийлгэхгүй байгаа юм юм бэ? Үүнийг Нийслэлийн МАН сонгуулийн ухаалагчдын цалингаа утааны мөнгөнөөс гаргах гэж байна гэж нийслэлчүүд хардаж байна. Энэ мөнгийг захиран зарцуулах эрхийг Хотын дарга Амарсайханд олгож өгсөн тушаал нь гаргажээ. Үүнийг нийслэлчүүд эсэргүүцэх ёстой. Хөл хорионы үед эргүүл гаргах гэж байвал Улсын онцгой комисс чиглэлийн байгууллагаасаа гаргах ёстой биз.
Утааны мөнгөө гэр хороололдоо зарцуулах ёстой. Энэ үрж ядаад байгаа 4,5 тэрбум төгрөгөөр 150 айлыг дэд бүтцэд холбох боломжтой. Утаанд зарцуулах ёстой, гэр хорооллын иргэдийн мөнгийг хулгайлж сонгуулийн ухуулагчдаа цалинжуулах гэж байна. Жирийн иргэдийг утааны эргүүл хийлгэнэ гэж цуглуулчихаад улстөрийн сонгуулийн ажилдаа давхар зарах бололтой.
